Элдэв сонин 18+ 2,000 ₮

MH17 нислэгийн "Boeing 777" хөлгийг сөнөөсөн хэргийн тухай

Л Лемурийн нүд · 6 мин уншлага · 2026·08·12
‹ Буцах
Фонт 20px

Малайзын иргэний агаарын тээврийн MH17 нислэгийн Boeing 777 хөлгийг сөнөөсөн хэргийг Олон улсын Эрүүгийн түвшний мөрдлөгөөр нарийвчлан шалгаж тогтоосон нь:

Малайзын иргэний агаарын тээврийн MH17 нислэгийн Boeing 777 хөлгийг сөнөөсөн хэргийг олон улсын түвшний мөрдлөгөөр нарийвчлан шалгаж, Нидерланд улсын Хааг хотын дүүргийн Эрүүгийн шүүх, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага (ICAO) болон Европын Хүний эрхийн шүүхээс ОХУ болон түүний зэвсэгт бүлэглэлүүдийг шууд буруутай гэж эцсийн байдлаар албан ёсоор дүгнэсэн билээ.

Энэхүү эмгэнэлт хэргийн эргэн тойронд гарсан Олон улсын шүүхийн шийдвэрүүдийг дараах гурван түвшинд тайлбарлах боломжтой.

Нэг, Хаагийн дүүргийн Эрүүгийн шүүхийн шийдвэр (2022 оны 11-р сар)

Нидерланд, Австрали, Малайз, Бельги, Украины хамтарсан Олон улсын мөрдөн шалгах багийн (JIT) 8 жилийн цуглуулсан хөдлөшгүй баримтад үндэслэн Хаагийн дүүргийн шүүх эцсийн шийдвэрээ гаргасан.

MH17 нислэгийн Boeing 777 хөлгийг ОХУ-ын Курск хот дахь Цэргийн 53-р бригадын эзэмшлийн Buk-TELAR пуужингийн системээр зориуд харваж сөнөөсөн болохыг шүүх хөдлөшгүйгээр тогтоосон. Уг пуужинг Оросын нутгаас тэр үед Оросын зэвсэгт хүчний бүрэн хяналтад байсан Украины Первомайский тосгоны ойролцоох тариалангийн талбайд авчирч, тэндээс харвасан байна.

Шүүхээс уг ажиллагааг зохион байгуулсан, тушаал өгсөн дөрвөн сэжигтний гурвыг нь 298 хүнийг үйлноор нь хөнөөсөн дайны гэмт хэрэгт буруутай гэж үзэж, эчнээгээр (өөрсдийг нь байхгүйд) бүх насаар нь хорих ял оноосон.

Игорь Гиркин (Стрелков): ОХУ-ын Аюулгүй байдлын албаны (ФСБ) хурандаа асан, Донецкийн салан тусгаарлагчдын цэргийн командлагч. (Тэрээр пуужинг Оросоос татан авах тушаал өгсөн).

Сергей Дубинский: Оросын Цэргийн тагнуулын газрын (ГРУ) ажилтан асан. (Пуужинг тээвэрлэх ажлыг удирдсан).

Леонид Харченко: Украины иргэн, салан тусгаарлагчдын хээрийн командлагч. (Пуужинг байрлалд нь аваачиж харвахыг гардан гүйцэтгэсэн).

Буруутай этгээдүүдээс амиа алдагсдын ар гүйлийнхэнд 16 сая гаруй еврогийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн.

Дөрөв дэх сэжигтэн болох Оросын иргэн Олег Пулатов баримт дутмаг гэх шалтгаанаар цагаадсан байна.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Элдэв сонин төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг ЦЭНХЭР ЦУВТНУУДТАЙ ХАРЬЦДАГ ҮЛ МЭДЭГДЭХ ХАЧИН ХҮМҮҮС Элдэв сонин · Лемурийн нүд · 6 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ