Бас болоогүй Солонгосын нэгэн компанитай түншийн харилцаатай гээд хангүг нөхрөөр эзэн суулгачихсан гэнэ. Ганаа намайг амралтын өдрүүдээр хүлээн авч, архины сайныг уулгаж, авгайн хөөрхнийг тэврүүлнэ хэмээн ангийнхны өмнө амлалт үүрэг авах нь холгүй юм болов. Би ч нөгөөдөр нь тэдний ажил дээр хүндтэй зочин болж очихоо амлалаа.
Ингээд тохирсон өдөр ирэхэд гоёлын ганц хамбан дээлээ өмсөж, бүрх малгай духдуулсаар Ганаагийн ажил дээр очлоо. Домбон ёотон шиг давхар барилгад бишүүрхэнгүй явж ортол Ганаа угтаж аваад хангинасан хөгжимд нь чих дөжирч, гялалзсан гэрэлд нь нүд сохормоор танхимд орууллаа.
Тэртээ тайзан дээр нүүр, хөх, “нөгөөх” гурваа хагас халхалсан нүцгэн шахуу хүүхнүүд гадас шиг өндөр өсгийт дээр нахилзан бүжиглэж байнаа. Орж ирэнгүүтээ нүдэнд туссан тэр сайхан амьтдыг өөрийн мэдэлгүй алмайран харсандаа баахан санаа зовж, хаа нэг булан тохойд бушуухан л суумаар санагдав. Энэ үед үйлчилгээний ажилтантай уулзаад ирсэн Ганаа намайг дагуулан явсаар хальт харахад мэдэгдэхгүй, хананаас ялгаагүй өнгө будагтай хаалгыг нээн орууллаа. Ортол саяын тайзан дээр харснаас арай элбэгхэн даавуугаар эмзэг газруудаа халхалсан хоёр жаахан охин гайхалтай найрсгаар угтах нь тэр. Том охинтой минь бараг чацуу гэмээр бяцхан охин байтлаа энгэрт минь наалдах нь холгүй архи дарс сөгнөн аманд барих нь тун эвгүй аж.
Биеэ барин түгдэгнэж суутал гаднаас нэгэн бүдүүн хангүг орж ирлээ. Ганаа юманд хатгуулав уу гэлтэй огло үсрэн босч, би ч сандарсандаа даган өндийж, тэр эрхэмтэй мэндлэхчээ аядав. Ганаа намайг “Нэгдлийн дарга байсан, одоо сумын засаг дарга” гэж танилцууллаа. Би ч малын эмч мэргэжилтэй, одоо эрхэлсэн ажилгүй гэж залруулмаар байсан ч хангүгийн баярлан толгой дохиж байгааг хараад хоолой засахаас өөр чимээ гаргаж чадсангүй. Тэр манай нутгийн газрын доорх баялгийг сонирхож, ашиглах лиценз олгоход орон нутгийн удирдлагын нөлөөг их болгосон Ашигт малтмалын тухай шинэ хуулийг магтан сайшааж гарав. Тэгэхдээ монголчуудын аж амьдралаа дээшлүүлэхэд жаахан ч гэсэн нэмэр болохсон гэж бодож явдгаа дахин дахин хэлж байв.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.