1943 онд орос Германы дайн ид оволзож байх үед миний чацуутан бүгд цэрэгт татагдсан юм.
Цэргийн алба хугацаа гурван жил боловч долоон жилийн өмнө татагдсан эрчүүд цөм халагдаагүй байлаа. Японы квантуны арми зүүн хилд тулж ирээд айл буучихсан, манайхыг хамгаалж байсан зөвлөлтийн арми нутагтаа буцаад явчихсан болохоор бидний монголчууд биеэ дааж эх орноо хамгаалах үүрэгтэй байлаа. Халагдсан хуучин цэргийн эрчүүдийг дахин түр цэрэгт татаж 600 мянган хүн амынхаа 100 мянган эрчүүд цэрэг болгочхоод манай улсын хувьд тун ч хэцүү үе байж билээ.
Энэ үед бид цэрэгт унах морьтойгоо татагдсан юм. Булган аймгийн Хутаг—Өндөр сумаас 23 хөвгүүд нас бие тэнцэн их л баяртай цэрэгт мордож билээ. Бид дайнд явж байлдаж үзэх, буугаар буудаж үзэх, японы барааг харах гэх мэт сонирхох зүйл их байсны гадна Дандар баатар, Олзвой баатар шиг л баатар болохын их хүслэн байсан үе юм. Булган аймгийн төвөөс зуун цэргийг нэгэн суман болгож хөдөлгөв. Бид Лүнгийн өртөөн дээр Завхан аймгийн зуун цэрэгтэй нийлж буудаллаа. Орой бүгд л барилддаг байсан болохоор Завхан аймгийнхныг өдөж байгаад хоёр талаасаа арав арван цэрэг гаргаж талцан барилдав. Завханы барилдсан цэргийн дотор нэг түнтгэр бор цэрэг түрүүлсэн юм даг. Тэрэнд би хоёрын даваанд “хий ширвүүлж” унасан юм.
Түүний хоёр гар зүүн дал мөрнөөс сэнжилж бариад нар зөв тойрч гүйгээд ширвэхэд хэн ч тогтож чадалгүй тэрий хадан тэнгэр харж унадаг байлаа. Бөх хүн хэд хэдэн унаган мэхтэй байх нь амжилт олох гол үндэс байдаг. Завханы тэр түнтгэр бор бол хий ширвэдгээс гадна зүүн хөл рүү харваж орж өргөдөг байсан юм. Бид Лүнгээс хот ортол хамт аялал хийхдээ түнтгэр бортой мөн ч олон барилдаж билээ. Хойтон жил нь голын цэнгэлдэх хүрээлэнд очвол тэнд Завханы нөгөө түнтгэр бор барилдаж байна. Хэзээ язааны бөх хүн шиг дэвж шавж бие бялдар нь ч өсөж томорчээ. Миний яриад байгаа түнтгэр бор цэрэг бол сүүлдээ даян аварга болсон Батсуурь юм шүү дээ. Наадамд Батсуурийг барилдаж байхад би түүний талд хөгжөөн дэмжигч болдог байв. Мань Батсуурь улсын наадамд хоёр дараалан түрүүлж аварга болчхоод гурав дахь удаагаа түрүүлэх болзол бүрэн хангагдчихаад байлаа. Улсын наадамд үзүүр түрүү булаацалдахаар нисэхийн Аюуштай үлдэв. Батсуурь гурав дараагаар түрүүлэх сонин учрал бүрдэх нь гэж хүмүүс ярилцаж Чойбалсан тэргүүтэй засгийн газар Батсуурьд алтан гадас одон шагнахаар ярилцаж байжээ. Би ч нэг оны ханагар түнтгэр борыгоо түрүүлнэ гэж бусадтай “хар морьт” тамхиар мөрийцөөд сууж байв. Гэтэл юу болсон гэж санана.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.