Аав ээж нь яав ийв хэмээн асууж шалгаахад ээрч мууран байж "Бид салхинаас зугтаад байшин руу гүйгээд орсон. Тэгээд буцаад гарах гэсэн чинь нэг өөр өрөөнд орчихсон байсан. Тэндээс гараад дахиад л өөр өрөөнд ороод байсан. Хамгийн сүүлд орсон өрөөнд зөндөө олон хүн үхчихсэн байсан. Яаж гарч ирсэнээ мэдэхгүй байна" гэж хэлсэн байна.
Энэ тухай яриа ч тэр дороо сумын төвөөр нэг тарж хүмүүсийн айдас жихүүдэсийг бүр гааруулж орхижээ. Тиймээс зарим хэл амтай нь засаг захиргаандаа очиж тэр байшингийнхаа учрыг олж өг гэж тулгасан байна. Гэтэл сумын намын үүрийн дарга ихэд уурсан "Тэр байшинг чинь би өөрийн биеэр шалгаад чөтгөр шулмастай эсэхийг очиж үзье.
Надтай тэр чөтгөр шулам чинь таардаггүй юм бол би та нартай бүгдтэй чинь хариуцлага тооцно шүү. Хийх юмаа олж ядсан хэдэн юм л та нараар тохуурхаж байгаа биз" гээд оройхон хирд сумын хэсгийн төлөөлөгчийг дагуулан байшин руу очжээ. Тэгээд хэсгийн төлөөлөгчийг гадна нь үлдээгээд өөрөө дотогш орсон байна.
Тэгтэл удалгүй байшин дотор аймшигтай муухай орилох чимээ гарснаа намын үүрийн дарга хар гүйхээрээ гарч ирээд ухаан алдан унажээ. Харамсалтай нь тэрбээр дахиж өндийсөнгүй тэр чигээрээ талийгаач болсон аж. Харин хэсгийн төлөөлөгч хичнээн эвгүйцэж байсан ч байшин руу шагайж ч болохнээ харах санаатай дөхөж байтал байшингийн хаалга гэнэт өөдөөс нь онгойн цагаан халадтай хүүхэн гарч ирснээ "Аав чинь өнгөрчихлөө" гэсэн байна.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.