Аймшиг, жихүүдэс, болсон явдал 18+ 1,500 ₮

Бадамхатан гэдэг нэртэй залуухан царайлаг хүүхэн

Л Лемурийн нүд · 5 мин уншлага · 2026·08·12
‹ Буцах
Фонт 20px

Хайлаастайн гэр хороололд суудаг Чимэд-Очир гэж эртний танхил залуу надад цочирдож хачирхмаар нэгэн түүх ярихад би үнэмшээгүй билээ. Гэвч танил маань "Энэ бол яалтгүй үнэн шүү" хэмээн барим тавим өгүүлэх тул зөрөөд байж чадаагүй юм. Чимэд-Очирын ярьснаар тэдний гудамжны өнцөгт амьдардаг Балданлхам хэмээх хөгшний насыг мэдэхгүй хүмүүс бол жартай гэх боловч олон жилийн урьдаас таньдаг хүмүүсийн нотолж буйгаар лавтай зуун насыг зооглосон гэлцдэг аж. Тэр хөгшин амандаа ганц ч шүдгүй мөртлөө царайнд нь огтын үрчлээ байхгүй, толигор цагаахан арьстай ажээ. Балданлхам гуайг гуч гаруй жилийн өмнөөс таних Чимэд-Очирын аав одоо жаран хоёртой агаад анх харах тэр үед л Баажий эмгэн өнөөгийнх шигээ настай эмээ байсан гэнэ. Нөхөр хүүхэдгүй цор ганцаараа суудаг Балданлхам хөгшин хашаандаа өвлийн дүнхгэр байшинтай ба айхтар хуцаж боргодог хоёр том банхар нохойтой. Тэднийхээр барагтайд хүн ордоггүй бөгөөд хороо хорины албан хаагчид болон хамар хашааны ганц хоёр хүн л ирнэ. Нэг өдөр Чимэд-Очирыг хашаа руугаа алхаж явтал танихгүй өндөр залуу тааралдаад Бадамхатан гэдэг бүсгүйг сураглажээ.

Хоёр салаа сүлжсэн урт хар гэзэгтэй царайлаг бүсгүй гэсэн бөгөөд Балданлхам хөгшний хашааг зааж Тэр нь яах аргагүй тэнд л байдаг юм даа. Хашаа руугаа орохыг нь нүдээрээ харсан юм. Гэтэл сая очиж хашааг нь цохивол нэг настай эмээ гарч ирээд "Тийм бүсгүй байдаггүй гэж хэллээ. Ёстой хачин юмаа" гэсэн зүйл ярьжээ. Чимэд-Очир энэ яриаг нь анхаарч хэрэг болгосонгүй. Гэтэл түүнээс хэд хоногийн дараа мань эр харанхуй болчихсон хойно гэртээ оройтосхийн харьж явах замдаа гудамжны өнцөгт хоёр салaa тахимаа шүргэсэн урт гэзэгтэй бүсгүй нэгэн залуутай болзон зогсохыг харжээ. Чухам ямархуу царай төрхтэйг нь харанхуйд ялгаж үзээгүй байна. Тэгсэн түүний найз залуу нэг өдөр уулзаад "Танай гудамжинд Бадамхатан гэдэг нэртэй залуухан царайлаг хүүхэн байдаг уу. Чи мэдэх үү" гэжээ. Лавлаад байвал яалтгүй Балданлхам хөгшний хашааг заагаад байх юм гэнэ. Хэд хоногийн өмнө найз нь Чимэд-Очиртой уулзахаар явж байгаад тэр бүсгүйтэй танилцжээ. Залуу агаад царайлаг бүсгүй өөрөө өдөж яриа үүсгэх гээд байхад ямар эр хүн дургүйцэх билээ. Цав цагаан арьстай, ялдамхан боловч жаахан гуншаадуу дуутай гоё бүсгүй байсан агаад "Гэрт маань дөхүүлж өгөөч, Замд нэг айхтар зуудаг нохой байдаг. Айгаад байна" гэсэн аж. Бүсгүйг мань эр Балданлхам хөгшний хашаанд оруулж өгсөн бөгөөд салахын өмнө хүүхнийг тэвэрч аваад уруулыг нь шимэн озоход өөдөөс нь айхтар шуналтай үнсэлцэж байснаа "Дараа уулзъя" гээд ороод явчихсан гэнэ.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Аймшиг, жихүүдэс, болсон явдал төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Хөвсгөлийн бөө дархад эрд жатгадуулан солиорчээ Аймшиг, жихүүдэс, болсон явдал · Лемурийн нүд · 12 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ