Элдэв сонин 18+ 1,000 ₮

ОЧИР ГҮЙЛГЭХ

Л Лемурийн нүд · 1 мин уншлага · 2026·08·26
‹ Буцах
Фонт 20px

Очир гүйлгэх гэдгийг би урьд хүүхэд байхдаа нэг үзсэн юм. Манайх Өгийн Хөөвөр гэдэг газар нутаглаж байлаа. Орхон голоос зүүн тийш байдаг Өгий нуурын дэргэд байгаа газар юм. Олон орос, үхэр худалдаж авах гэж ирдэг байлаа. Тэд нар булигаар, чихэр, одончуу зэргийн сонин сайхан бараа авчирч худалддаг байсан юм. Сайн бүдүүн шар 25 целков хүрдэг байсан. Намайг арваад настай байхад нэг зун юмсан. Манай нутгийн Даваасүрэн тайж, оросод үхэр олж өгөх гэж Эрдэнэ зуугийн зүүн бие Хөшөө Цайдамын тийш нэг хүн дагуулаад оросын баахан мөнгийг өвөртөлж яваад замдаа айл хэсэж архи ууж яваад 2-3 мянган целковыг гээчихжээ. Манай нутагт Самбуу хүртэмбэ гэдэг олон хүүхэдтэй ядуу цагаачин хүн байсан юм. Тэр очир гүйлгэж чаддаг юм байжээ. Даваасүрэн түүнийг залж очир гүйлгүүлэх юм боллоо. Даваасүрэнгийнх том гэртэй айл юм. Гэрт гадаа дүүрэн хүн цуглалаа. Самбуу гүртэмбэ гэрт суугаад ном уншиж байна. Дэмбээн гэдэг залуугийн гарыг угаагаад шатаасан арцаар ариулж байна. 

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Элдэв сонин төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг ЦЭНХЭР ЦУВТНУУДТАЙ ХАРЬЦДАГ ҮЛ МЭДЭГДЭХ ХАЧИН ХҮМҮҮС Элдэв сонин · Лемурийн нүд · 6 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ