Элдэв сонин 18+ 2,500 ₮

САЙН ЭР ГУЛЫН РАВЖААГИЙН ТУХАЙ

Л Лемурийн нүд · 5 мин уншлага · 2026·08·26
‹ Буцах
Фонт 20px

1974 оны 7-р сард Сүхбаатар аймагт шинжилгээний ангиар явж байх үедээ сонссон нэг аман өгүүллэгийг энд сийрүүлье. Энэ аман өгүүллэгийг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Лувсанганжуур, Хайнзан нар ярьсан юм. Энэ хоёр өвгөний ярьсан зүйл харилцан бие биеэ нөхөх тул нийлүүлж бичив.

Манай хошуунд урьд хулгайч нар нэлээд байсан юм. Хол газраас морь хулгайлдаг хүнийг сайн эр гэдэг. Ойроос хонь хурга хулгайлдаг хoнийг хаяагаа хадардаг муу эр гэдэг байлаа. Сайн эрчүүд холын хошууны баяд ноёдын алуунаас морьдыг хулгайлж авчраад заримыг ядуу хүмүүст өгдөг. Сайн эрчүүдийг нутгийн ардууд нэг их муушаадаггүй байсан. Сайн эрчүүд өвгөрч хулгай хийхээ болихдоо уургаа Хундар уулын овоон дээр аваачиж тавьдаг. Одоо Хундарын овоон дээр өгөр уурга олон бий. Сайн эрчүүд Хундар уулыг тахиж шүтдэг байсан юм.

Цагаан Чанрав, Хүрэн Дамбил, Хүрээний Пунцаг гэх зэргийн сайн хулгайч нар байсан. Гулын Равжаагаар л сайн эрчooд шувтарлаа. Гулын Равжаа одоогоос 60 гаруй жилийн өмнө, 1910 хэдэн оны орчим Хүрээ шоронд хоригдож байж гэнэ. Шоронгоос оргоод Хүрээний ноёд ихсийн унадаг сайн морьдыг хулгай хийж аваад нутаг хошуундаа хүрээд ирж гэнэ. Хүрээнээс Гулын Равжааг барих гэж дөрвөн цагдаа улаагаар давхиж иржээ. Хүрээ орчмын 15 модны газрыг цагдаж байсан учраас эднийг 15-ны цагдаа гэдэг байсан. Тэр ирсэн дөрвөн цагдаа айхавтар ширooн улс байсан даа. Тэдний нэг нь монгол үгийг төвөд үгээр бичдэг Балдан гэдэг хүн байсан юм гэнэ билээ. Тэр дөрвөн цагдаа манай нутагт ирээд айлуудаар хэсэж “Гулын Равжаа хаана явна вэ? Үзэв үү? Та нар үзсэн байлгүй яах вэ” гээд баян чинээлэг хүмүүсийг барьж аваад хүлж зодож байгаад явдаг. Хахууль өгөхгүй бол барьсан хүнээ тавихгүй зовоодог байжээ. Баян чинээлэг хүнийг барьж авдаг учир нь түүнд өгөх хөрөнгө юм бий гэж мэдээд тэгж байгаа хэрэг. Ядуу хүнийг барьж авдаггүй нь тэднээс олж авах юм байхгүй гэж байгаа хэрэг. Цагдаа нар Гулын Равжааг эрж олохгүй, харин Гулын Равжааг барина гэж улаагаар давхилдан хүн барьж зодоод хонь хагачиж идээд ард олныг хяхаж сүйд болгож байлаа.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Элдэв сонин төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг ЦЭНХЭР ЦУВТНУУДТАЙ ХАРЬЦДАГ ҮЛ МЭДЭГДЭХ ХАЧИН ХҮМҮҮС Элдэв сонин · Лемурийн нүд · 6 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ