Дарьгангын их лам Инлай буюу Лувсандагва гуай сүнсийг дуудан эргүүлж авчирч байхыг олон удаа үзсэн. Хүний сүнс бүсээрээ дамжин гарч, ирэхдээ ч бүсээрээ дамжин биед ирдэг учраас бүс шиг эрхэм дээд зүйл байдаггүй юм гээд сүнсийг нь дуудаж байгаа хүнд заавал бүс бүслүүлсэн байдаг сан. Тэгээд биед сүнс нь эргэж ирсний дараа бүсээ зангидан нандигнаж, хадгалж яв гэдэг байсан. Монгол хүний бүсээ дээдэлдэг учир утга ч үүнтэй холбоотой болов уу.
Их ламтан жараад оны үед өсөж төрсөн нутаг Дарьгангаараа явж байгаад нэг айлд буусан чинь бөөн уй гашуу болцгоож байжээ. Дашдорж хэмээх ид дундын насны эр жаахан айрагдаж халамцуу яваад мориноосоо чирэгдэн нас бараад удаагүй байв. Аав, ээж, ах дүү эхнэр хүүхэд нь уйлж унжчихсан толгой дээр нь зул мандаагаад эцсийн замд нь үдэх тийшээ хандаж байв. Инлайг ирсэнд бүгд баярлан хойдохыг нь унших лам ирлээ хэмээн олзуурхаж байжээ.
Инлай ямар ч байсан энэ хүний сүнсийг дуудаж үзье хэмээн бодоод дөнгөж амьсгал хураагаад байгаа гэх тэр хүний биеийг бүсээр нь ороож байгаад ном уншиж эхэлсэн байна.
Цаг хэртэй болсны дараа цогцос хөдлөх шиг болжээ. Хүмүүс бүгд дуу алдсан байна. Удсан ч үгүй гүнзгий амьсгаа авчээ. Дахиад гучаад минут болсны дараа нүдээ нээж тойрч байгаа хүмүүсийг бүгдийг эргүүлж тойруулж харсан байна. Бүгд баярлалдан уйлалдлаа. Ийнхүү үхсэн хүн номын чадлаар дахин амьдарсан юм. Инлай: Нэг их гэмтсэн, цусаа юүлчихсэн юм байгаагүй. Сүнс нь зайлчихсан байлаа. Сүнс эргэж ирэхээр аяндаа өөрөө амьдарч эхэлсэн гэж ярьж байсан сан.
Дашдорж гуай хэдэн жилийн өмнө эсэн мэнд амьдарч байсан. Таны сүнс зайлаад эргэж ирсэн гэсэн. Танд мэдэгдэх юм юу байв гэхэд тэрээр их л сонин зүйл хуучилдаг байжээ. Зүүдлээд л байх шиг байсан. Тэр зүүдэнд үзсэн уулзсан зүйл маш тод байна. Би нэг их уултай газар очсон. Уулын бэлээр газаР байхгүй, нэлэнхийдээ шатаж байгаа гал байлаа. Тэр гал дотор өч төчнөөн хүн байсан. Би тэдний дээгүүр ойрхон эргэлдээд байлаа. Тэр гал дотроос сарвалзаж байгаа хүмүүсийн дунд олон танил царай харагдсан. Хар Бархас (Онгон суманд байгаад нас барсан), Лувсанжамбаа (нас барсан таньдаг жолооч нь), Галмөнх (Аймгийн төвд байж байгаад нас барсан хамаатан нь) гэх мэт таньдаг хүмүүс зөндөө байж. Галмөнх: Намайг энэ галаас нэг гаргаад өгөөч. Би ээждээ очмоор байна гээд уйлж байсан гэнэ.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.