Эротик 18+ 2,000 ₮

Шѳнѳ хотоор машинтайгаа тойрч байхад секс тохиолдож л байдаг

Л Лемурийн нүд · 8 мин уншлага · 2026·08·11
‹ Буцах
Фонт 20px

-Ах аа, тохирчихно биз дээ!
-Тохирохгүй ээ ах нь, цаанаасаа тарифтай шүү дээ.
-Тэрэнд чинь тааруулаад л…Би гэнэт урд толиндоо нөгөө охиныг харлаа.
Жаахаан охин, үгүй ерөө, тохиръё гэдэг нь…Загдаа тэгээд л даанч сайхан сайхан гээд хөхрөөд байсан байж, шалиг хог!
-Миний охин шиг юм байж юун эрт буруу замаар орсон золиг вэ чи, буу гэтэл
-Ах аа, өдөр болгон оройтно, хичээл сургууль барагдахгүй, энэ хол Дамбад чинь ямар мөнгөөрөө таксидаж ирэх юм бэ гэж хэлээд харанхуй руу гүйгээд алга болов. Оюутны байрны гадна, Багшийн дээдийн ойролцоо зогсоход ч тун өгөөжтэй дээ хэмээн Загдаагийн нүдээ ирмээд байсан нь бодогдлоо. Хөлсний тэрэг барьж хэд гурван төгрөг олох ч дээ чааваас, өдөр нэг эмгэн ач хүү хоёрыг өрөвдөөд юу ч аваагүй, уржигдар нэг өвгөнийг аавтайгаа зүйрлээд хоёр зуухан төгрөг авсан, би чадахгүй бололтой дог.
Бөмбөгөрийн араар тойроод гараад иртэл бүрэнхийд хоёр охин гар өргөж байна. Суулгаад Дарь Эх рүү гараад өглөө. Миний хажуугийн шар охин халамцуу ч юмуу нүүрэмгий ч юмуу, ах аа! тамхи байна уу гэнэ, Шар навчнаасаа ганцыг голоо цохин байж сугалтал, асаагаарай гэх нь тэр. Өрөөсөн гараараа жолоогоо барьж нөгөө гараараа асаагуур тэмтэчсээр нэг юм болгоод өгтөл, арын охин баруун гар тийшээ эргээрэй ах аа хэмээн сандрангуй өгүүлэв. Эргээд жаахан явтал мухардаад орхилоо. Энд буух юмуу гэж би гайхан өгүүлбэл, тиймээ ах аа, гэв Нэг нь гараад харанхуй руу одож нөгөөх нь суугаад үлдлээ. Нилээд удлаа, ирсэнгүй, би бүр гайхаж: Чи буухгүй юмуу, хэн нь мөнгөө төлөх юм гэтэл би өгнөө гэх юм.
-Нөгөөх чинь ирэхгүй юмуу?
-Та тэрнийг ирүүлмээр байгаа юмуу?
-Юу гэсэн үг вэ, та хоёр хамт суугаа биз дээ?
-Тийм л дээ, гэхдээ төлбөрөө өнөөдөр би даах ёстой юм л даа
-Тэгээд даагаач!
-Ах аа! үнэндээ нууцгүй хэлэхэд бидэнд мөнгө байхгүй тэгээд л…
-Тэгээд яаж?
-Ах аа та мэдэж л байгаа ш дээ!
Мэдэж л байгаа ш дээ гэнэ шүү, ийм хол ирчихээд, би энэний мөнгөгүйг бас мэдэж л байх юм гэнэ. Одоо яалтай билээ. Чи ерөөсөө цүнхээ надад орхичих, тэгээд гэрээсээ мөнгө аваад ир!
-Манайд мөнгө байхгүй ээ, бүр хүн байхгүй гээч.Тэгээд ч би гэртээ орохоос айгаад байна.
-Чи хүний машинд суугаад байж болохгүй биз дээ, Энэ чинь солиормоор юм. Би гарлаа, харвал харанхуй нөмөрсөн мухар гудманд бараг тулан зогсчээ. Хашаанууд нь нэг ч хаалгагүй нь юу билээ гэж сандартал хоёр тийшээ харсан гудамжтай юм байж. Эргэж ороод энэ нөжийг явуулахаас гээд хаалгаа таттал нөгөө охин жинсэн өмднийхөө “заамны” товчийг тайлчихсан хоёр гараараа сандлын аравч тулаад гэдийчихсэн, тийм нэг гадаадын сэтгүүлийн зураг мураг шиг болчихсон сууна. Ээ харла гэж ээ, нөжийн чинь хэлээд байгааг одоо ойлголоо, үгүй энэ чинь тэгээд эртдийн нөгөө тохиръё гэдэг охин байна шүү дээ.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Эротик төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Түүнд жаргалын дээдийг амсуулсандаа би баяртай байлаа Эротик · Лемурийн нүд · 7 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ