Аймшиг, жихүүдэс, болсон явдал 18+ 1,500 ₮

Могой хороогоод удмаа бузарласан гашуун тавилан

Л Лемурийн нүд · 1 мин уншлага · 2026·08·12
‹ Буцах
Фонт 20px

Лусын амьтан гэгддэг могойноос монголчууд ихээхэн айдаг. Тиймдээ ч өвгөд хөгшид маань нэрийг нь урт хайрхан хэмээн цээрлэж өглөөд сүүнийхээ дээжийг өргөдөг билээ. Харин лалын шашинтай манай казак иргэд найман настай балчираас наян настай буурлыг хүртэл эр сүвтэй болгон нь урт хайрхан тааралдвал л гурван хэсэг тасчин газарт булчихдаг заншилтай. Энэ явдлыг дуурайж хөөргөн зан гаргасан Д.Насанбат гэдэг эр ихээхэн хохирол амссан юм. 1986 онд ХААДС-д сурч байсан Д.Тогтолган гэдэг казак оюутан дадлагаар Дундговьд явахдаа арваад могой алсан тухай Зайсангийн аманд байдаг Д.Насанбат гэдэг эрд ангийнх нь оюутнууд ихэд бахдан ярьцгаажээ. Үүнд нь хөөрч баяссан Д.Насанбат могой алж ангийнхаа охидыг айлгах санаатай ойгоос нэгэн урт хайрхан барьж архины шилэнд хийж орхижээ. Түүнийгээ зуны халуун наранд цонхон дээр тавьж орхисон бөгөөд ихээхэн хачирхалтай явдал болох нь тэр. Орой нь харахад мөнөөхөн могой нь хайлаад тос болчихсон байсан агаад ердөө л яс, хайрс төдийхөн үлдсэн байв.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Аймшиг, жихүүдэс, болсон явдал төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Хөвсгөлийн бөө дархад эрд жатгадуулан солиорчээ Аймшиг, жихүүдэс, болсон явдал · Лемурийн нүд · 12 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ