1978 оны зун Толгойтын Зүүн салаагийн зусланд нутаглаж байсан Г.Дорждэрэм гэгч залуухан эр бүтэн гурван хоног зүсэрсэн усан борооноор гал алдахын эрхэнд хуурай мод олж ирэхээр хөрөө, сүхээ аваад мод руу оржээ. Ойн чөлөөн дэх бяцхан булгийн эхэнд байсан өгөршиж өмхөрсөн хуурай мод нүдэнд нь туссан учраас шулуухан очоод тайрч эхлэв. Тэр дор нь модыг унагачихаад хэсгээс нь чирч гэрийнхээ гадна авч ирээд түлж орхижээ.Маргааш өглөө нь Зөвлөлтийн барилгын СОТ-3-д ажиллаж байсан ганц ах нь осолд орж өнгөрсөн тухай мэдээ ирлээ. Сарын дараа ганц хүү нь гэрийнх нь гадна байсан хөрөө рамыг ажиллуулаад гараа тас тайруулжээ. Эмгэнэлт явдлууд шил шилээ даран хүлээж буйг золгүй эр огтхон ч гадарласангүй. Жилийн дараа эхнэрээс нь хүү төрсөн авч дөрвөн мөчгүй мухар нэгэн байв. Дэндүү ойр ойрхон тохиосон эмгэнэлт явдлуудаас том цохилт амссан Дорждэрэм зовлонгоо мартагнахын тулд өдөр бүр хар ус гудрах боллоо. Харин тэднийхтэй ойрхон байдаг Санжжав гэдэг өвгөн лам "Чи удган мод унагаж лус савдаг хилэгнүүлсэн байна. Өвөө нь аргалж өгье" гэж үнэн сэтгэлээсээ хэлсэн авч мунхаг нэгэн бээр байсан учраас үгэнд нь орох нь бүү харин ч "Зөнөг өвгөн чи хүний зовлонгоор тоглож мөнгө төгрөг авах гэлээ" гэх зэргээр агсамнан доромжилсон учраас өвгөн хувраг ч тэгэсхийгээд орхижээ. Удаа ч үгүй Дорждэрэмийг архидаж явах хоорондуур эхнэр хүүхэд нь байшинтайгаа шатаж сүйрчээ. Уй гашуудаа автсан Дорждэрэм бүр ч цагаандаа гарч архины цагаан солио туссан учраас Ерөө дахь архины хөдөлмөр эмчилгээнд албадангаар илгээгдэв. Ерөөд очоод удалгүй золгүй нүгэлт эр Дорждэрэм модонд даруулж үхсэнээр энэ айл гал голомтоороо сүйрснийг өнөөдөр зарим хүмүүс мартаагүй байна. Өнөө цагт ой хөвчтэйгээ "дайн зарласан" бусармаг үе нүүрлээд байгаа учраас эл аймшигт явдлыг бага ч гэсэн сургамж болгох үүднээс бичиглэсэн нь энэ...
Аймшиг, жихүүдэс, болсон явдал
18+
Удган мод унагаад удмаараа сүйрсэн аймшигт явдал
Л
Лемурийн нүд
·
1 мин уншлага
·
2026·08·12
‹ Буцах
Фонт
20px
✦
Л
Дараагийн өгүүллэг
Хөвсгөлийн бөө дархад эрд жатгадуулан солиорчээ
Аймшиг, жихүүдэс, болсон явдал · Лемурийн нүд · 12 мин
›
Лемурийн нүд
Шивнээ дээр Аймшиг, жихүүдэс, болсон явдал төрлийн өгүүллэг бичдэг.
Үргэлжлүүлэн унших
Аймшиг, жихүүдэс, болсон явдал
Хөвсгөлийн бөө дархад эрд жатгадуулан солиорчээ
Лемурийн нүд
12 мин
Аймшиг, жихүүдэс, болсон явдал
Чөтгөртэй таарсан аймшигт түүх
Лемурийн нүд
3 мин
Аймшиг, жихүүдэс, болсон явдал
СҮНСТЭЙ НӨХЦСӨН ХҮН
Лемурийн нүд
7 мин
Аймшиг, жихүүдэс, болсон явдал
МИЧИДМААГИЙН СУВАРГА
Лемурийн нүд
7 мин