Аймшиг, жихүүдэс, болсон явдал 18+ 1,500 ₮

МУУ ЁРЫН ЗҮҮД

Л Лемурийн нүд · 3 мин уншлага · 2026·08·26
‹ Буцах
Фонт 20px

Бямбадорж гуай хальтарч ойчоод хөлөө бэртээгээд гэртээ хэвтэж байна. Би түүнийг эргэж биеийг асуугаад хэдэн үг солилцож байлаа. Хүмүүсийг өөр өрөөнд ороход бид хоёул зүүд ёрын тухай ярилцав.

Бямбадорж гуайн ярьсан нь:

“Муу ёрын зүүд байдаг юм даа. Би учрыг мэдэхгүй ер нь муу ёрын зүүд байхад л байдаг” гэж хэлэв.

“За ямар муу ёрын зүүд та зүүдэлсэн юм бэ? “ гэхэд “Би хүний ярьсан нэг зүйлийг ярья. Манай Дэлгэрхаан суманд Лувсанцүлтэм гэдэг өвгөн лам байлаа. Тэр худал хэлэхгүй, томоотой эрдэмтэй хүн байлаа. 1936 онд юмсан. Тэр лам над нэг өдөр ингэж ярилаа. Ер нь миний зүүд зөн муу байна. Над нэг л базаахгүй юм болох нь дээ” гэв. “Элдвийн зүүд үзэгдэж л байдаг. Тэр бүр ёсоор болдоггүй юм. Аль дэмий зүүдлэхийг хэлж гүйцэх вэ! “ гэж би тэр ламыг тайтгаруулах зорилгоор хэллээ. Тэгэхэд тэр лам хэлж байна: “Үгүй Ер нь муухай зүүд зүүдлээд байна!” гэв. “Та ямар муухай зүүд зүүдлээ вэ? “ гэсэнд түүний хэлсэн нь: “Би саяхан нэг шөнө үүр цайх ойртож байх хирд зүүдэллээ. Би шаамаа өмссөн жанчаа нөмөрсөн, бүх лам хувцастайгаа тэмээ унаад цогчин дуганаас гарч байна гэж зүүдэллээ. Тэмээ унаж зүүдлэхийг муу гэдэг. Тэгээд цогчин дуганаасаа тэмээ унаад гарахлаар бүр муу байдаг байгаа даа? Хачин зүүд шүү. Энэ нэг л муу ёр доо” гэж байсан. Тэгээд хэдэн сарын дараа сүм хурал хаагдаж Лувсанцүлтэм гуай өөрөө баригдаад алга болсон доо.

Түүнээс урьд нэг өдөр Дэлгэрхааны хүрээн дээр очиж Лувсанцүлтэм гуайнд орсонд Лувсанцүлтэм гуай над хэллээ: “За чи сонин юм дуулнаа” гэж байна. “Дуулалгүй яах вэ! “ гэж хэллээ. Тэгээд Лувсанцүлтэм гуайн ярьсан нь: “Цоохор зоч саяхан нас барчихсан. Чи дуулсан уу?” гэлээ. Цоохор зоч гэж зод лүйжин тавьдаг нэг лам байсан юм. Өвөрмонгол хүн. Манай нутагт ганцаар ирээд амьдарч байсан юм. Анхандаа түүнийг лам нар, харцуул тоохгүй байсан. Сүүлдээ лам харгүй түүнийг тоож гүрэм ном уншуулдаг болсон. Түүнийг амьтанд тустай ачтай лам гэдэг боллоо. Түүний шавь нар ч олон боллоо. Тэр зочийг өвгөн болоход Ишсамбуу гэдэг нэг шавь нь өргөж тэтгэж байсан юм.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Аймшиг, жихүүдэс, болсон явдал төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Хөвсгөлийн бөө дархад эрд жатгадуулан солиорчээ Аймшиг, жихүүдэс, болсон явдал · Лемурийн нүд · 12 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ