Аймшиг, жихүүдэс, болсон явдал 18+

Хээлтэй согооны хараал

Л Лемурийн нүд · 1 мин уншлага · 2026·08·12
‹ Буцах
Фонт 20px

1990-ээд оны эхээр Зэвсэгт хүчний нэгэн анги салбарынхан Таван толгойд хээрийн сургуульд гарчихаад байв. Согооны цус уувал биенд сайн гэсэн мунхагдуу ойлголт ихээхэн тархаад байсан учраас М гэгч хошууч эхнэртээ өгөх "мэргэн санаа" төржээ.

Тэгээд АКМ-СВД-ээр зэвсэглэн "ГАЗ-66"-даа таван цэрэг, эхнэрийнхээ хамтаар суулган давхижээ. Ойн чөлөөнд нэгэн согоо тааралдсан бөгөөд 80 метрээс мэргэн буудагчийн "СВД"-ээр буудсанаар согоо ч нам унах нь тэр. Цусаа уухаар улайрсан ангуучид давхиж очтол уг согоо нь хээлтэй байсан бөгөөд гэдсэн дэхь тугалыг нь хамтад нь буудсан байжээ.

Дөнгөж амь тавьж байсан согооны гүрээг тас хэрчин цусыг нь ууцгаан архиар даруулаад ажлаа бүтээн хөдлөв. Тэр оройдоо эхнэр нь цусаар бөөлжсөөр өөд болж гэнэ. Харин хошууч М жилийн дараа Офицеруудын ордны орчимд архидаж яваад хөлдөж үхсэнээр хээлтэй согоо намнасан хэргийн шувтарга болов. Ийм маягаар ан амьтныг ёс бусаар хөнөөснөөс үүдсэн аймшигт хохирол дэндүү олон...

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Аймшиг, жихүүдэс, болсон явдал төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Хөвсгөлийн бөө дархад эрд жатгадуулан солиорчээ Аймшиг, жихүүдэс, болсон явдал · Лемурийн нүд · 12 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ