Эротик 18+ 1,500 ₮

Гайхалтай гоё хүүхэн юм байна хэмээн баясан явжээ

Л Лемурийн нүд · 6 мин уншлага · 2026·08·04
‹ Буцах
Фонт 20px

Равдан хар залуугийн хүүхэмсэг бас царайлаг эр. Түүний мөрддөг зарчим нь сайхан хүүхэнтэй сүүлэрч, сайн  бүсгүйтэй суух байсан агаад энэ л зарчмаа дагаж Номинтуяа гэдэг гоё нэртэй боловч эр хүн эргэж харж эргүүлээд баймааргүй даруухан хүүхнийг эхнэрээ болгожээ. Дөрвөн хүүхдийнх нь эхийн ээж Сарантуяа авгай бол тавин таван настай гэхэд хэн ч дөчөөс дээш нас өгч чадахааргүй толиотой цэвэрхэн эмэгтэй. Охинтойгоо явахад нь тэднийг эгч, дүү хүүхнүүд гэж хэлэхээс биш ээж, охин гэж хэлдэггүй. Номинтуяа хүртэл эхтэйгээ хамт явах дургүй. "Яршиг. Ээжтэй явахаар намайг бараг эгч нь гэх гээд байдаг юм” гээд төвөгшөөнө. Хадам эцэг Наранбаатар нь эхнэрээсээ арав ах, социалист нийгмийн үед томоохон байгууллагын дарга явсан, ардчилал мандаагүй бол сайдын зэрэгт хүрэх байсан хүн гэгддэг бөгөөд зах зээлийн үед жижигхэн дэлгүүр нээж гэр бүлээ тэжээж явсан амин зуулгатай, аминдаа арчаатай хүн байлаа.

Дөрвөн жилийн өмнө гэв гэнэт цус харваад өнгөрчээ. Гурван охинтой Сарантуяа бэлэвсэрч үлдээд, толиотой сайхан эмэгтэйг эргүүлэх үе тэнгийн байтугай дүүмэд харчуудын хэнийх нь ч үгэнд оролгүй ганц биеэр яваа боловч хүргэн хүү Равдангийн тандаж мөрдсөнөөр бол эхнэртэй хоёрын зэрэг эртэй явалддаг билээ. Нэг нь нэгэн яаманд хэлтсийн дарга хийдэг өөрөөс нь хоёр гурав ах, бүдүүн хар эр байдаг бол нөгөө нь хувийн компанийн захирал дөчин нас ч шүргээгүй өндөр цагаан залуу ажгуу. Өөрөөсөө бараг хорь эгч авгайн хормойд толгойгоо шургуулсан тэр залууг Равдан эхлээд өрөвдөж билээ. Удалгүй энэ бодол нь өөрчлөгдөж харин ч түүнийг бахдах болжээ.
Хадам ээж Сарантуяагаа Равдан "Ээж” гэж дуудах боловч заримдаа золтой л "Хөгшөөн, найз аа” гэхээ шахна. Тавь гарсан гэхэд мах мариа тэгшхэн, арьсны өнгө нь гундаагүй, үрчлээ арчлаа бараг суугаагүй тэр эмэгтэйг хааяа хэдийгээр хүргэн нь боловч эр хүний нүдээр харахдаа хорхой нь хөдөлж, дур нь хүрдэг байв. Хадам нь бага охинтойгоо цуг хоёулаа амьдрах агаад охиныгоо байхад гэртээ хоёр нууц амрагаа дагуулж авчирна гэсэн номгүй. Нөхрийгөө амьд байхаас л өөр эрстэй сүүлэрдэг байсныг Равдан сонсч байсан агаад нэгэн танилаасаа бахтай сайхан загас наадуулдгийг нь сонсчээ. Тэр үеэс л угийн хүүхэмсэг мань эрд хадмыгаа чангааж үзвэл яадаг бол гэсэн адын хүсэл төрдөг болжээ.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Эротик төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Түүнд жаргалын дээдийг амсуулсандаа би баяртай байлаа Эротик · Лемурийн нүд · 7 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ