Эротик 18+ 1,500 ₮

ЧАМАЙГАА ХҮЛЭЭХ БОЛНО, ХАЙРТ МИНЬ

Л Лемурийн нүд · 5 мин уншлага · 2026·07·31
‹ Буцах
Фонт 20px

Бид аанай л тэрхүү сандал дээр сууж хүүхэн шуухны тухай элдэв хөгжилтэй юм ярин инээлдэж хөхрөлдөж суулаа. Гэтэл нэгэн 20 орчим насны үсээ бор шаргал өнгөөр будаж ардаа боосон, урт шулуун нарийхан хөлөө ил гаргаж, өндөр өсгийтэй сандаль өмссөн их л ядрангуй царайтай охин шатаар болгоомжтой уруудан доош буув. Манай найз муу юманд адтай болохоор энэ охины хөл нь гэмтэлтэй юм байна гэх юм.

Би яагаад ч юм энэ охинтой уулзах ёстой юм шиг санагдаад охины араас уруудан буулаа.

Охин хорооллын зүг баруун тийшээ явж байх юм. Намайг араас нь гүйцэн очиход охин наашаа гайхан харлаа. Би ч түүний царайг харахуйд туйлын үзэсгэлэн төгөлдөр нэгэн аж. Би юу хэлэхээ ч мэдэхгүй хэсэг зогссоноо Уучлаарай, чи хөлөө гэмтээчихсэн юм шиг байна аа даа хэмээн хэлж орхив. Охин ч шаналангуй царайтайгаар, Тийм ээ, би хэдэн сарын өмнө хөлөө хугалчихсан юм. Тэгээд эдгэсэн ч гэсэн явахад өвдөөд байхаар нь эмчид үзүүлж зөвлөгөө аваад явж байна гэв. "Тэгвэл таныг гэрт чинь хүргээд өгье" гэв. охин ч "Яах юм бэ? Дэмий биз дээ" гэв. Харин би ятгасаар хамт явж чадлаа.

Модны хоёрын машин зам гарахад охин миний гараас зөөлөн атган байж хамтдаа зам гарав. Түүний зөөлөн гарны илч миний эд эс бүхэнд шингэх мэт байлаа. Яагаад ч юм миний зүрх сэтгэлд түүнийг өрөвдөн хайрлах сэтгэл төрж, охинд энә хорвоо их хатуухан зовлон учруулсанд өмнөөс нь зовнин байв. Түүний гэр 3,4-р хорооллын хамгийн наад талын есөн давхар байшин аж. Өөрийгөө Эрдэнэчимэг гэдэг, Чимгээ гэж дууддаг гэнэ. Түүнийг шатаар өгсөхөд нь би гараас нь барьж туслав. Гэрийнх нь үүдэнд ирэхэд би түүнээс утасны номероо өгөөч гэж хэллээ. Чимгээ Чамд миний утас тиим хэрэгтэй гэж үү? Хэрэгтэй бол ав л даа гээд номероо өглөө. Тэгээд Чимгээ түлхүүр гаргаж ирэн хаалгаа онгойлгох нь хараажаар гэртээ ганцаараа байгаа бололтой.

Ингэж л би Чимгээтэй учирсан юм даа. Маргааш нь би түүн рүү утасдтал тэр гэртээ ганцаараа байна, манайд хүрээд ир гэв. Би ч дуртай нь аргагүй давхин очлоо. Түүний ээж аав нь ойрын үед зуслан дээр байгаа гэнэ. Өдөр болж байсан боловч түүний ор засаастай байсан нь миний гайхшралыг төрүүлэв. Чимгээ учрыг нь тайлбарлахдаа миний хәл өвдөөд байгаа учир өдөржин орондоо хэвтдэг юм гэж тайлбарлав. Зун цагт хүмүүс өдөржин гадуур тэнэж зугаацаж байхад тэр зовлондао шаналан ингэж гэртээ ганцаараа хэвтдэг байна шүү дээ та мийь.

Охин нөгөө өрөө рүү орж надад кофе цай хийн ирэв. Түүний хөл тэв тэгшхэн сайхан хэвээрээ, огт доголохгүй байгаа ч гэсэн зовлон зүдгүүр их байгаа бололтой хөөрхий. Тэр нэг л сэтгэлд дулаан гоо үзэсгэлэнтэй үнэхээр хөөрхөн сайхан охин байлаа. Намайг хань татаж байгаа бололтой бүх зовлон зүдгүүрээ ярив. Орой намайг явах болоход тэр маргааш ирнэ биз дээ гэж сайхан инээмсэглэлээ хайрлаад тэвэрч авснаа уйлах нь тэр. Миний ч сэтгэл гэгэлзээд нулимс дуслуулж орхилоо. Яагаад ч юм би түүнд танайд би хонож болох уу гэхэд Чимгээ зөвшөөрлөө.

Чимгээтэй би тэр шөнө юу ч хийгээгүй бөгөөд зөвхөн бие биесээ хайрлан тэврэлдэн хоносон юм. Түүний зовлон зүдгүүрийг би ойлгоод юун унтаж хэвтэх манатай байлаа. Тэр өдрөөс хойш би тэднийд байнга ирж очдог ажилтай болсон бөгөөд заримдаа түүнийг хөтлөн гарч зугаалан элдвийг ярилцдаг байлаа. Нэг өдөр би тэднийд хонох болоход Чимгээ надад өврөө нээсэн юм.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Эротик төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Түүнд жаргалын дээдийг амсуулсандаа би баяртай байлаа Эротик · Лемурийн нүд · 7 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ