Ууганаа угаасаа Улаанбаатарын унаган иргэн билээ. Нийслэлийн арван жилийн нэгэн сургууль дүүргэж буй жил нь Монголд ардчилал гарч, насаараа хавханд байсан юм шиг монголчууд гэнэт суллагдаж, эрх чөлөөг дураар дургихын чинээ бодож асан цаг юм. Сургууль төгсөнгүүт конкурс өгч, дуртай сургуульдаа элсэнэ гэдэг ойлголт сарниж, сурсан ч, эс сурсан ч эр хүн амьдрахдаа л амьдарна гэх өрөөсгөл сэтгэхүй нийгэмд тогтож эхэлсэн билээ.
Энэ нь Монголын боловсролын тогтолцоог олон жил доголдуулна гэж хэн санах билээ. Эрчүүд болгон наймаанд мордож, архинд орж эхлэхэд хоосон хоцорсон орон зайг нь охид бөглөх болсноор сэхээтнүүдийн бараг 90 хувь эмэгтэйчүүд болтлоо туйлширсан түүхтэй. Эмнэлэг, сургууль ч яахав эмэгтэйчүүд ажиллахаар бурхнаас заяасан газар гэхэд болно л доо. Уул уурхай, барилга, зам, машин механизм хүртэл охидоор дүүрч байсны гор нь яг өнөөдөр улс оронд маань тохиож буй.
Яг л энэ үед сургуулиа төгссөн Ууганаа яахаа мэдэлгүй улаанбаатарчуудын, ер нь хөвгүүдийн нэгэн адилаар чухам хэрхэхээ бодон гэртээ хэд хоножээ.“Сургуульд орох уу, наймаанд явах уу?” гэдэг бодол толгойг нь хоёр хуваачихаад байсан хэрэг л дээ. Тархиных нь баруун тал бөмбөлөг “Ээ, Ууганаа, эртхэн сургууль бараад” гэх бол харин зүүн хэсэг нь “Элэнцгийн чинь сургууль, мургууль, Эрээн явахгүй юү. Эртхэн хөлжөөд ав” гэсэнтэй агаар нэг юм л даа. Билиг оюун хариуцдаг хэсэг, бие махбод хариуцдаг тал хоёрын тулаан тийм ч удаан үргэлжилсэнгүй, завсрын гэхээр нэгэн сонин тохиолдол болжээ.
Тэр бол сургууль ч биш, наймаа ч биш, дамжаа байлаа. Дамжааны болзол нь ч их хөөрхөн юм. “Солонгос хэл зааж, сайн сурагсдыг Солонгост дадлагажуулна” гэсэнөгүүлбэр юм. Хятад бол ч бараг гадаад биш болчихоод байсан үе л дээ. Монголын нутаг дэвсгэр тэр чигтээ хятад бараанд хучигдаад байсан юм л даа. Эхэндээ ч овоо чанартай бараа ирдэг байж билээ. Монголчуудын толгойг бүрэн уургалж авсныхаа дараа харин хулхи бараа гэгчээрээ булж өгсөн дөө. Ийм л цаг мөчид Солонгос гэдэг үг ганц нэгээр цухалзаж байсныг тэр үеийнхэн андахгүй нь мэдээж.
Ганц нэг хүн Солонгос яваад ажил хийлээ, энэ тэр гэж ярьж байсан санагдана. Солонгосыг “ардчилсан” гэх нөхдөөр л ойлгодог төдий байснаас Өмнөд буюу БНСУ-ын талаар тийм ч сайн ойлголт байгаагүй цаг гэж болно. Сөүлийн гэх Олимпийн дараахан гэхэд хилсдэхгүй болохоор Өмнөд Солонгосын нийслэлийг Сөүл /бүр Сеуль хэмээдэг байсан бөлгөө/ гэдэг юм байна гэх зэрэг мэдлэг хуримтлагдаж асан үе гэсэн ч болно. Яагаад ч юм тэрхүү дамжаа Ууганаагийн сонирхлыг ихэд татсан нь тохиолдлын ч биш, төөрөг тавилангийн хэрэг байсан нь хожмоо тодорхой болсон бөлгөө.
Ямар нэг юманд анхдагч байдаг болохоор Монгол дахь солонгос хэлний бараг анхных гэж болох дамжааг тэд хориулаа төгссөн гэдэг юм билээ. Монголчууд л болсон хойно монгол сэтгэлгээгээр бүхнийг өөрчилж орхидог тул солонгос хэлний тэр дамжаа төгссөн 20 хүний зургийн цомог/мантаж/ хүртэл түүнд байдаг юм билээ. Ямар нэг юм төгсвөл мантаж хийлгэх бас тэмдэглэх ёстойг монголчууд мэдэхийн дээдээр мэдэлгүй яахав. Зарим газар бүр багшлах биз. Ууганаа хэсэг бодоод ер нь тэр дамжаанд явъя гэж шийджээ.
Дамжааны хичээллэх хугацаа 45 хоног агаад төлбөр нь ердөө 1000 төгрөг байж л дээ. Мөнгөний ханш тийм байсан тул бас ч гэж чанга мөнгө л дөө. Англи хэл сурах хэрэгтэй гэдэг хөдөлгөөн өрнөчихсөн тул үеийнхэн нь тийш хошуурч байсан ч Ууганаа өөрийн мэдэлгүй тэр дамжаанд оржээ. Дамжаанд сурч байхдаа Ууганаа 19 шүргэж яваа “зандан” шахуу хөвүүн байсан нь ойлгомжтой. Хэлний дамжаа хэлний л дамжаа хойно тэгсхийгээд өнгөрсөн нь мэдээж.
Тэдэн дотроо арай дөмөг байсан Ууганаа тэргүүтэй таван нөхөр Сөүлд анхны гэхээр “Солонгос хэлний мэргэжил дээшлүүлэх гурван сарын курс” гээчид явах болчихжээ. Өнөөгийнх шиг монголчууд шавчихсан байсан биш, саадгүй явчихсан нь мэдээж. Цагаан хэрмээр хүрээлэгдсэн хот гэхээс хэтрэхгүй ойлголттой тэд Бээжингээр дайран нүд тайлаад Сөүлд буухдаа ёстой л үлгэрийн гэхээр их хотод хөл тавьж орхижээ.
Юун Улаанбаатар, 40-50 мянгат байхав. Хаашаа явж буйгаа ч мэдэлгүй толгой нь эргэсэн байна. Энэ бол ёстой наад захын хэрэг байлаа. Солонгосоор мэндлэх төдий л улс шүү дээ. Нэр, хаягийг нь ч мэдэмгүй нэгэн их буудалд буужээ. Одоогийнх шиг хулхидна барина гэсэн ойлголт ямар байсан биш дээ. Сургалт, мургалт нь ч эхэлсэн юм байх. Энэ бүхэн тийм ч сонирхолтой биш тул товчлоод өнгөрсөн нь дээр буй заа. Ууганаа энэ талаар дурсахдаа жинхэнэ элэг авмаар юм ярьддаг бөлгөө.
Хэлний курс нь ч дуусаад ирэхийн алдад тэднийг ахалж явсан, арай юм үзэж нүд тайлсан ахмад нь болох 30 гарч яваа эр Тулгаа нэгэн сонин санал гаргажээ. “Эндэхийн хувийн үйлдвэрүүдэд ажил хийж болох юм байна. Миний нэг сайн танил талхны үйлдвэрт ажиллаад хэдэн сар болж байгаа ажээ. Маргааш очиж уулзъя. Үйлдвэрээ үзүүлнэ гэсэн юм” хэмээжээ. Маргааш нь хэдүүлээ Сөүлээс гараад давхичихжээ.
Тулгаа найзтайгаа тун тохиолдлоор гэхээр таарсан байгаа юм. Сөүлээс гараад арай багавтар гэж болохоор нэгэн хотод яваад оччихжээ. Хотын захын нэгэн үйлдвэрт очсон юм байх. Талхны үнэр ханхалсан үйлдвэр байсан аж. Тэнд нь найзаас нь гадна хоёр нөхөр ажилладаг бөгөөд Улаанбаатараа ярьсан шиг баахан сөжүүдээд тэнд ажиллахаар шууд үлдчихсэн гэдэг. Сарын цалин нь санаанд оромгүй дуулдсан нь мэдээж.
Тэр үеийн 800 ам.доллар маш их мөнгө байлгүй яахав. Монголд их эмчийн цалин 2000 орчим л төгрөг байсан шүү дээ. Бараг л, бараг ч юу байхав, бодит байдал дээр саятан болчихож байгаа юм чинь. Хамт ажилладаг залуус нь ч зөвхөн ажлын төлөө ирсэн нөхөд байсан агаад олсон зөөснөө ар тийш явуулдаг бас ч гэж бизнес санаа суучихсан, нутагтаа очоод тэгнэ, ингэнэ гэсэн бөөн төлөвлөгөө болсон залуус байсан нь ч нөлөөлсөн байна.
Тэдэн шиг ажиллаж сураагүй тул эхэндээ бага зэрэг ядарсан нь тодорхой юм. Гэхдээ л их мөнгөний үнэр авсан залуу хүнд юу байхав. Гэрийнхэндээ хэл дуулгаад тэнд ажилд орсоноо хэлсэн нь мэдээж. Анхны цалин болох 800 ам.доллар гар дээрээ тавьчихаад золтой л зүрх нь зогсчихсонгүй. Хэзээ нэг цагт ингээд машин авах дайны мөнгө бариад зогсч байна гэж зүүдлээ ч үгүй хүн шүү дээ. Тэгээд ч өнөөгийнхөн шиг шоудах энэ тэрийг мэдэх биш. Ах нарынхаа хамт ресторанд орж тасартлаа сайхан сөжүүдээд л өнгөрөхгүй юү.Цалингаасаа 10 ам.долларыг нь халаасалж үлдээд үлдсэнийг нь аав, ээж рүүгээ хүнээр явуулсан гэдэг билээ.
Ингээд нэг л мэдэхэд хоёр жил болчихсон, хураасан нөөсөн нь юу ч хийсэн хүрэхээр болоод ирсэн тул хоёр сар зугаалаад бушуухан нутаг буцахын хүслэн болсон байна. Нутаг нэгт ах нартайгаа Сөүлтэй нэг сайн танилцахаар аялалд гарсан байгаа юм. Бас нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч болохгүй байх аа. Монголчууд чухам л тэр үед буюу ерээд оны эхээр Солонгос явах өвчнөөр өвчилсөн бөлгөө. Сул чөлөөтэй болсон хэд Сөүлийг ёстой нэг нүхэлж өгсөн юм байх. Одоогийнх шиг Түндэмүн энэ тэр дээр уулзана, барина гэх биш, тааралдсан болгоноор л ороод явахгүй юү. Тоглоомын газар таарвал тоглоод л, уушийн газар учирвал уугаад л, үзвэр тохиолдвол үзээд л явцгаасан гэдэг билээ. Тэгж явтал ах нар нь нэг санаа гаргасан нь эр л амьтан болохоор Ууганаад таалагдалгүй яахав.
Тэр нь “Эмсийн хүрээлэн”-гээр эргэлдэх авай. Эхлээд албан ёсны газраар нь оржээ. Асар том шилэн барилгын нэг давхар тэр чигтээ шилэн хоргоор дүүрсэн байх агаад элдэв онцлогоо тоочсон эрээн мяраан зар бүхий хоргон дотор эрх танхи солонгос бүсгүйчүүд өнөөгийн хэлээр их л эротик янзтай сууцгаах аж. Пайзыг нь харвал сайн үүлдрийн мал зарж буй аятай юм. Нас, хүйс, өндөр, нам, жин гээд л бүхий л хэмжээс байх агаад хоног, цаг, хагас өдрийн үнэ ханш нь ч хамт байх аж. Юм үзээгүй хүмүүс бол ч харсанаа л авчихаар охид юм гэнэ. Нэгтэй нь удаан маазрах хүсэл үгүй тул бушуухан “цохиж” орхиод дотор нь “сэлээд” жаал үзмээр санагджээ. Ёс журам нь нэлээд ярвигтай бололтой.
Санал болгосон бүсгүйнхээ хоргоны дугаарыг кассанд хэлээд төлбөрөө хийж орхиход л тэр бүсгүй түүнийх болдог юм байна. Мэдээж бүгд мэргэжлийн биеэ үнэлэгчид байсан агаад үйлчилгээ нь ёстой тасархай байлгүй яахав. Гэхдээ нөгөө “юм”-ых нь цаг дэндүү богино бөгөөд ердөө л 20 хүрэхтэй үгүйтэй минут үлддэг юм байна. Цэл залуу, нэлээд хагссан улсад ч бол болоод явчих бололтой. Өрөөнд оронгуут усанд оруулж, угаасаар байгаад цагийн ихэнхийг авдаг нь нэг талаас үйлчилгээ мэт ч нөгөө талаас бүсгүйчүүдэд ч аятай тусдаг бололтой ажээ. Бүтэн цаг ноолуулахгүй гэсэн санаа ч байж мэднэ. Харин нэг авууштай нь согтуу, галзуу хүмүүст үйлчилдэггүй гэх. Бас нэг санаанд нийцсэн зүйл нь тэд зөвхөн ажлаа хийж буй тул хундага тулгах, танилцах шаардлага огт байхгүйгээс гадна хулгайд юмаа алдана гэсэн ойлголт байхгүй. Мөн бэлгэвчгүй хийлгэдэггүй нь л нэг тиймэрхүү юм гэнэ. Ууганаагийн авсан бүсгүй өөртэй нь чацуу шахуу овоо өндөр, бүсэлхий сайтай ч солонгос эмэгтэйчүүдийн ерөнхий төлөвөөр ташаа, тааз муутай ажээ. Энэ талаар хожим нь сайн ойлгосон билээ. Хятад, солонгосууд яагаад монгол хүүхэн гэхээр ухаанаа тавьдгийн учир тэр байжээ. Япон, солонгос, хужаа хүүхнүүд хөх, бөгс, гуя, хас нэг л тааруу байдаг нь хэвийн үзэгдэл ажгуу. Олны дотор овоо хүүхнүүд байх нь гарцаагүй ч олонхи нь тиймэрхүү гэдгийг хэлсэн юм шүү. Монгол охид, бүсгүйчүүд тэдний хажууд ёстой тоомсогууд бөлгөө. Нэг тийм солонгос охиныг цагийн 100 ам.доллараар аваад өвөртөө хийчихжээ. Тэврэлдэх, ноололдохын талаар ярилтгүй ч яг сэксийн үед, бүр оргил үед нь хүртэл озолдох нь бүү хэл, үнсүүлдэг ч үгүй аж.
Зөвхөн хөдөлгөөн, дуу чимээгээр тачаадуулаад бэлгэвчтэй хийсэн болдог нь онцгүй байсан ч солонгос хүүхэн анх удаа үзэж байна гэхээр сонин байжээ. Цохиж дуусав уу үгүй юү нойтон салфетка, зориулалтын алчуураар арчин, бэлгэвчийг ёс журмын дагуу устгаад, шүршүүрт оруулснаар ажил өндөрлөдөг юм байна. Нэг тийм ёсорхуу, “дипломат секс” хийгээд гарч ирвэл нөхөд нь ч хүлээж байсан бөгөөд бүгд л сэтгэл дундуур харагджээ. Тулга ах нь “Ёсолсон боллоо. Тавих ч гэж дээ, гар хангалгаас ч ялгарах юм алга” гэсэн нь бараг бүгдэд нь адилхан байсныг илтгэх мэт. Давсгаа түр сулласан залуус уушийн газар орон ууж, идсэн нь мэдээж билээ. Энэ үеэр бас нэг шинэ санал гарав. Мөн л адтай, ахмад нь болох Тулга гаргажээ. “Улаанбаатарын хүүхнүүд гэдэг шиг газар байдаг юм байна. “Улаан дэнлүүний хүүхэн” гэдэг бөгөөд тийм нэртэй гудамж хүртэл бий гэнэ.
Тэндхийн хүүхнүүд нь саяын бүсгүйчүүд шиг албаны байдалтай биш тэгээд ч арай хямд, 100 ам.доллараар хоночихсон ч болдог гэж нэг нөхөр ярилаа” гэжээ. Ингээд бүгд “Улаан дэнлүүний хүүхэн” авахаар “Улаан гудам” руу явжээ. Олны хөлд дарагдсан нэгэн өргөн чөлөөнд хэн нэгнийг хүлээсэн аятай охид, бүсгүйчүүд мал мэт “бэлчиж” байжээ. Ганцаараа, хоёр гурвуулаа гээд л холхилдох агаад бараг толгой дараалан тамхи татдаг бололтой ажиглагджээ. Эхлээд жаал ажигласан байна. Охид, бүсгүйчүүд нь харьцангуй дажгүй хийгээд зарим нь харцаар өдөх маягтай элдэв үйлдэл, хөдөлгөөн хийж үзэгджээ. Тавуулаа явсан болохоор хоёр хоёроороо нийлчихээр нэг нь сондгойрчих гээд болдоггүй гэнэ. Гэхдээ бүгд солонгос хэлэнд бусдыгаа бодвол “ус цас” болчихсон тул айх аюул байсангүй.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.