Элдэв сонин 18+

ХАМГИЙН БОГИНО ШИЛДЭГ ӨГҮҮЛЛЭГҮҮД

Л Лемурийн нүд · 1 мин уншлага · 2026·07·27
‹ Буцах
Фонт 20px
1. Америкийн нэрт зөгнөлт зохиолч Фредерик Браун хамгийн богино аймшгийн өгүүллэг бичжээ:
« Дэлхийн хамгийн сүүлчийн хүн өрөөндөө сууж байв. Гэнэт хаалга тогшлоо... »
2. Америкийн богино өгүүллэгийн мастер О.Генри (Уильям Сидни Портер) эхлэл, оргил үе, төгсгөл зэрэг уламжлалт бүхий л бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулсан хамгийн богино өгүүллэг бичих тэмцээнд түрүүлжээ.
« Жолооч тамхиа асаагаад бензин үлдсэн эсэхийг шалгахаар бак руугаа тонгойв. Талийгаач ердөө 23-хан настай байлаа »
3. Англичууд ч бас хамгийн богино өгүүллэгийн тэмцээн зохиож байжээ. Тэмцээний болзол ёсоор өгүүллэгт “хатан хаан, бурхан, секс, нууц” гэсэн ойлголтууд заавал орох ёстой байв. 1-р байр эзэлсэн өгүүллэг:
« Өө, бурхан минь, би бие давхар болжээ, гэхдээ хэнээс гэдгээ мэдэхгүй байна гэж хатан хаан дуу алдав! »
4. Францын хамгийн богино өгүүллэгийн тэмцээнд нэгэн настай эмэгтэй түрүүлсэн гэдэг. Түүний бичсэн нь:
« Урьд би толигор нүүр, үрчгэр банзалтай явдаг байлаа, одоо бол эсрэгээрээ »
Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Элдэв сонин төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг ЦЭНХЭР ЦУВТНУУДТАЙ ХАРЬЦДАГ ҮЛ МЭДЭГДЭХ ХАЧИН ХҮМҮҮС Элдэв сонин · Лемурийн нүд · 6 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ