Богд гэгээнд “Зүүн говьд чөтгөр шулам бий болж хүн малыг айлгаж байна. Ийм учраас та ном чадалтай лам нарыг явуулж дарж өгөөч” гэсэн хүсэлт иржээ. Тэр бээр энэ асуудлыг газар дээр нь шийдэх хүн ол гэж Баргын бишрэлт чин ван Пунцагравданд хэлүүлжээ. Тэр бээр дээдсийн зарлигийг хүлээж аваад нутагтаа алдартай зайран Ширнэн, цорж лам Гончигдаш хоёрыг өргөөндөө урин авчрав. Вантан сахлаа имрэн сууж байснаа “Зүүн говьд чөтгөр шулам бий болчхоод байгаа гэнэ. Та хоёрын хэн нь тэр аюулыг устгаж чадах вэ” гэхэд зайрантан “Би маанийн үрэлд хэвтээд магнаг торгонд ороогй бол хүрэл хонхны хэл, хүүхдийн сахиус болоогүй бол дийлнэ” гэсэн байна. Харин ламтан “Би үзэх царайгүй, үлээх амгүй бол дийлэхгүй" гэжээ. Пунцагравдан хэсэг бодсоноо “Та хоёр нэг нь болохоор дийлнэ, нөгөөх нь болохоор дийлэхгүй гээд байх юм. Уг аль алиных нь шашны номд цуг явуулж болохгүй хэдий ч олны тусын тулд цуг явуулахаар шийдлээ. Хоорондоо битгий алалцчихаарай” гэсэн байна. Тэгээд зайран, цорж хоёр тэмээн сүйх тэргээр явахаар болж суутал Ширнэн “Хөөе хөтөч өө, энэ лам чинь баачихлаа” гэж хашхирчээ. Хөтөч гайхсаар очтол ламын доор нээрээ баас байх бөгөөд тэр бээр “Хөөе ламтаан таны доор" гэхэд Гончигдаш “Алив хүүхээ энэ үү” гээд бөөгнөрсөн сур дороосоо гаргаад иржээ. Тэргэн дотор түрүүчийн харсан баасны оронд сур байсанд хөтөч ихэд гайхжээ. Төд удалгүй зайрантан “Хөөе хөтөч өө, чи энэ ламыг энд буулга. Түүнээс муухай юм үнэртээд байна” гэхэд хөтөч бас л юу болчхов гэж амандаа үглэсээр сүйх тэрэгний хаалгыг онгойлготол өмхийрсөн махны үнэр ханх тавив. Тэр бээр зүүрмэглэж явсан ламтныг угзран “Хөөе танаас өмхийрсөн юм үнэртээд байна” гэхэд ламтан “Юун үнэр танар” гэхийн сацуу арц хүжсийн үнэр сэнгэнэжээ. Ламтан хөтчид хандан “Хүүхээ би тэмээг чинь хөтөлье. Энэ хүн намайг шоглох гээд байна” гээд босоход өвөр дээрээс нь баахан мэлхий унажээ. Ингээд зайран, хөтөч хоёр сүйх дотор суун явж ламаараа тэмээгээ хөтлүүлэх болов. Төд удалгүй нөгөө чөтгөр шуламтай гэх газар ойртож ирээд зайран “Хөөе ламтан чи буц. Харин хөтөч чи намайг дагаад яв” гэхэд Гончигдаш ламтан “Өчүүхэн би таныг бараадаад явъя л даа” гэжээ. Тэд замдаа буудаллан хооллож ундлаад цааш явтал ламтны унаж явсан мориных нь хамар тачигнаж хөлөөрөө хий самардаад урагш гишгэхээ байжээ. Ширнэн зайран ламтанд уурлаж “Юугаа харж явдаг лам бэ. Энэ мориныхоо уруул амыг хар” гэв. Лам, хөтөч хоёр очиж харвал мориных нь уруул амыг ямар нэгэн төмрөөр самардаад цусыг нь гаргачихсан байлаа. Ламтан өврөөсөө шилтэй рашаан гаргаж цацтал мориных нь уруул ам зүв зүгээр болжээ. Гэтэл зайрантан “Юун балай юм хийгээд байгаа юм бэ” гэснээ сүйхнээс сэлэм гаргаж ирээд хэд хэд хий цавчиж орхитол...
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.