Секс нь амьдралын орлуулшгүй нэг хэсэг. Эрдэмтэд хүний эрүүл мэндэд ямар эерэг нөлөө үзүүлдэг болохыг судалж тогтоожээ. Тэдний үзэж буйгаар бол:
1. Сексийн эрүүл харьцаатай хүмүүсийн хувьд нойргүйдэл харьцангуй бага илэрдэг байна. Учир нь “аз жаргалын” гормон болох эндорфин илүүтэй ялгарч тайван, баяр баясгалантай мэдрэмжийг төрүүлдэг учир нойргүйдэлд хүргэдэг эд эсийн үйл ажиллагааг сулруулж өгдөг байна.
2. Ажлын өдрүүдэд өөрийгөө өөдрөг сайхнаар мэдрэхэд тусалдаг.
3. Бие организмыг цэвэрлэхэд тустай. Учир нь сексийн үед судсаар гүйж буй цусны урсгал хурдасч, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэн, ингэснээр бүх эд эс, эрхтнүүдийг цэвэрлэдэг бөгөөд ингэснээр бие организмаас хорт бодисууд амархан гадагшилдаг байна.
4. Мөн зүрх болон судсыг бэхжүүлдэг. Тестостерон хэмээх эр гормон нь ясыг бэхжүүлж, булчингийн эд эсийг сэргээж өгдөг бол эстроген хэмээх эм гормон нь зүрх судасны өвчлөлд саад болдог байна.
5. Серотонин хэмээх гормон их ялгарснаар биеийн иммунитет буюу дархлааг сайжруулдаг. Иймд сексологичид гуч хүртэлх насны хүмүүсийг долоо хоногт 2 – 3 удаа харин гучаас дөч хүртэлх насны хүмүүсийг долоо хоногт хоёр удаа, дөчөөс дээш насны хүмүүсийг нэг удаа бэлгийн харьцаанд орж байхыг зөвлөж байгаа аж. Сексийн амьдралдаа аз жаргалтай байдаг эсэх талаар санал асуулгыг америкийн “Self” сэтгүүлээс 18 – 45 насны хоорондох 500 гаруй эмэгтэйчүүдийн дунд явуулсан байна. Ингэхэд 42 хувь нь өөрийн сексийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэсэн хариулт өгчээ. Харин 41 хувь нь тийм ч сэтгэл хангалуун байж чаддаггүй гэсэн бол үлдсэн 17 хувь нь сексийн талаар зөвхөн реалити шоунаас л хардаг гэжээ. Мөн эмэгтэй хүний сэтгэл зүйн онцлогийг харуулсан бас нэг статистик дурьдвал: Эмэгтэйчүүдийн бараг дийлэнх буюу 91 хувь нь бүх л амьдралынхаа туршид нөхөр буюу сексийн нэг л найзтай байхыг хүсдэг байна. Харин 84 хувь нь аль болох удаан хугацаанд хамт байж дотносох тусам сексээс илүү их аз жаргал авч чаддаг гэжээ. Харин сексээс илүү сонирхол татах зүйлийн тухайд бол:
66% - Маш таатай мэдээ,
59% - ганцаараа байх,
59% - илүү цагаар унтах
55% - сайн найз бүсгүйтээгээ уулзах,
48% - Дуртай ТВ шоу үзэх,
42% - маш сонирхолтой ном унших,
34% - шоколад идэх,
32% - хамгийн сүүлийн үеийн загварын гутал, хувцас худалдан авахаар дэлгүүр хэсэх,
27% - биеийн тамираар хичээллэх гэжээ.