Эротик 18+ 2,500 ₮

Багштан

Л Лемурийн нүд · 22 мин уншлага · 2026·08·11
‹ Буцах
Фонт 20px

Бүх юмны багш гэхээр нэгэн лут мунаг нөхөр хүрэлцэн очсоныг хангайн нэгэн сумынхан хэрхэн мэдэх билээ. Энэхүү болсон явдал эрт дээрийнх биш тул бараг бүгд мэдэх учраас дээрх сум хийгээд баатрын нэрийг дурдах боломжгүй бөлгөө. Баатрыг Баагий хэмээн авгайлах нь дээр мэт санагдана. Тэрбээр хотын нэгэн хувийн дээд сургууль төгссөн хорь гарч яваа цоглог идэр эр билээ. Хотод ажил олдоогүй учраас элдвийг амалж багш урьсан хангайн нэгэн сумыг сонгожээ. Очиход байр, хоол бэлэн, идэш төдийгүй амьжиргааны хэдэн мал хүртэл “зүсэлнэ”, тариа ногооны талбай хүртэл өгнө гэсэн тул дүүрсэн хэрэг гээд туучихаж. Харин хотын ганц зүйлд л хоргодож авай. Тэр бол ужид цэнгэлийн мананд төөрсөн нэгэн гэдгийг надаар хэлүүлэлтгүй болов уу. Хотын охид, хүүхнүүдэд л ялимгүй хоргодсон хэрэг л дээ. Болзсон өдрөө сумын төвд хөл тавихад удирдлагууд нь ёстой л хөл алдан угтаж, хоёр өрөө дүнзэн байшинд оруулжээ. Хэл, уран зохиолын багш ухаантай юм болохоор ахлах ангид голдуу хичээл орох болсон байна. Хагас, бүтэн сайн таарсан тул сумын төвийн байдалтай танилцан дэлгүүр хоршоогоор нь оржээ. Санасныг бодоход хүн ам харьцангуй олонтой сум бололтой. Охид, бүсгүйчүүд нь ч улаан хацраа “гээсэн” хот маягийн харагдсан нь хаа очиж сонирхолтой санагдсан аж.
Нэг хэсэгтээ сумын төвийн ганц гуанзанд хооллож байхаар шийдэв. Явуулын хүний хөл тасардаггүй учраас нэгэн гуанз, бас цөөн ортой зочид буудал ч ажилладаг юм байна. Өмнө нь хөдөө гадаа бараг явж байгаагүй болохоор эхэндээ уйтгартай ч юм шиг, сонирхолтой ч юм шиг хачин орчин тоссон нь гарцаагүй. Эхний сард хичээлээ заагаад овоо хүн шиг амьтан явсан байна. Хотын хүн тэгээд ч ганц бие болохоор ойр хавийн айлууд оройн хоол идэхийг урин гэр орноороо оруулан зах зухын хүн амьтантай ч танилцаж амжсан байна. Энэ ч яах вэ, байдаг л асуудал. Чөлөөт цагаараа гэрээс гаралгүй ном уншиж, зурагт үзсээр зэгсэн уйдах янзтай болоод иржээ. Бас ч гэж сарыг ардаа хийсэн тул нүүр нэлээд хагарч бараг тэр сумын уугуул мэт болсон байна. Сумын Засаг дарга болон бусад удирдлагууд нэгэн үдэшлэг зохион мань эрийг нутаг орныг нь зорьж гурван жилийн гэрээтэй ирснийг нь танилцуулсан учраас нутгийн “индианууд” ч нэг их сонирхсонгүй. Манай нутгийн залуу гэж ойлгосон бололтой элдвээр хоргоогоогүй гэнэ билээ.
Ертөнцийн бор хоногууд урсан өнгөрсөөр нэг мэдэхэд гурван сарыг үджээ. Хавийнхаа айлуудаар орж гардаг ч болоод амжиж. Сумын соёлын төвийн захирал гэх хэлэмгий цагаан бүсгүй нэлээд саймшрах болсон нь эхлээд нэг их юм бодогдуулсангүй. Нэг өдөр харин Наран гэх өнөө бүсгүй ажил дээр нь ирээд “Манайх нэг FM радиотой юм. Эндээс сонгуульд нэр дэвшсэн нэг улс төрч өгсөн юм. Ажиллуулах хүн байдаггүй. Би л чадан ядан нэг юм явуулсан болдог. Та уран зохиолын багш хүн байна. Надад туслахгүй юү” хэмээжээ. Баагий ч уухайн тас зөвшөөрчээ. Ингээд ажил тарсны дараа ажил дээр нь яваад очжээ. Хоёулаа цай цүү болонгоо радиогоо хэрхэн ажиллуулах төлөвлөгөө боловсруулсан байна. Ингэх завсар бас ч гэж дотно танилцаж сайн, муу бүхнээ ярилцсан гэхэд болно. СУИС төгсөөд төрсөн сумандаа ирсэн гэнэ. Урлагийн мэргэжилтэй болоод ч тэр үү нэлээд нүүрэмгий бололтой. Бие хаа, царай зүс ч муугуй нэгэн болох нь үйл хөдөлгөөнөөс нь илхэн харагдана. Хувцасаа зориуд тэгж сонгосон уу, эсвэл урлагийн хүн учраас донжийг нь тааруулав уу хачин гоёмсог харагдуулахыг нь хэлээд яах вэ.
Энэ үеэс л Баагийд нүглийн бодол тээгдсэн гэхэд хилсдэхгүй. Энэ бүсгүйг нэг тэнгэр харуулчих юмсан гэх бодол цээжинд нь хургах болсон байна. Тэгэхдээ нэг их яарсангүй. Өдрөөс өдөрт дотносон радиогоо овоо хөл дээр нь босгоод авсан болохоор сумын удирдлагууд ч дэмжих янзтай.Цагийн цалин ч өгөх болсон байна. Мөнгөний хэрэгцээ хаана ч байдаг л зүйл. Гэхдээ суманд, тэр дундаа ганц бие эр хүнд гарз багатай болох нь мэдэгдсэн ажээ. Гуанзанд ганц нэг орохыг эс тооцвол мөнгөний хэрэг бараг гарахгүй байлаа. Ажил төрөл хэвийн ажин түжин явтал Наран нэг орой гэртээ урив. Аав ээж, хоёр дүү нь аймгийн төвд суудаг бөгөөд тэрээр энд эмээтэйгээ амьдардаг ажээ. Эмээ нь хөдөөгийн нэг жирийн хөгшин байлаа. Хоол, цай болсон хөгшний аашийг хэлэх үү яг л өөрийнх нь эмээг санагдуулна. Сайхан хооллож ундлаад явах болов. Эмгэн их л баярласан байдалтай “Миний хүү орой ирж хоол идэж байхгүй юү. Бид хоёулхнаа болохоор хүн өгүүлэх юм байна шүү дээ. Хөгшин би ч яах вэ, үеийнхэн нутгийнхантайгаа болоод л байна. Энэ охин хот газар дасчихсан болохоор хүний мөрөөс болдог бололтой” гээд л ярьж гарчээ. Хөдөөгийн хөгшин ч мань эрд ихэд таалагдсан аж.
Гэхдээ ач охин нь бүр ихээр тэчъяадуулан таалагдсаныг хэн мэдэх билээ. Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтдаг тул элдвийг бодож боловсруулсан нь мэдээж. Гэхдээ л яарч түвдэхгүй байлаа. Энэ нь ч дээр болов. Сумын төв сумын төв л болохоор хэл ам, хүний нүдний хор тусах нь мэдээж шүү дээ. Радиогоо ажиллуулан аяга цай уусан шиг явав. Удалгүй сумын сургуулийн урлагийн үзлэг болох нь тэр. Хамаг ажил Нарангийн нуруунд үүрэгдсэн нь ч ойлгомжтой. Баагий шүлэг, өгүүллэг унших, шог, хошин тоглолт хийж хүүхдүүдийн бэлгэлийг удирдан, шүүгчийн бүрэлдэхүүнд ч ороод авчээ. Урлагийн үзлэг сайхан болж, амжилттай оролцсон ангийн багш нар бяцхан хүлээн авалт хийж ачааны хүндийг үүрсэн Наран, Баагий хоёрыг дайлжээ. Ойрд амсаагүй тул гашуун нясуун юм дотрыг нь мялаахын зэрэгцээ чивэлт бодлыг нь сэрээжээ. Энэ шөнө л Нарангийн учрыг олъё хэмээн бодож төлөвлөн суусныг хэлэх бараг илүүц биз. Хүлээн авалт таруут Нарангийнд оройн хоол идэхээр уригдан очив. Эмгэн хөл нь газар хүрэхгүй амьтан бууз, банш жигнэн сүйд болжээ. Шахуулан барин ганц хоёр хундага тогтоосон Нарангийн нүүр, хүзүү туяарахын үзэсгэлэнтэй хийгээд дур булаамыг яана. Оройн хоол идээд Наранг сэмхэн гэртээ урьжээ. Наран ч татгалзсангүй. Гадаа харанхуй тул ичиж нуугдах хэрэг байсангүй.
Дэлгүүрээр орж халаалтын зүйлс аваад гэртээ орон тухлав аа. Наран хэзээ язааны хоёр мэт эрхэм дотно харьцах нь ч таатай. Угийн задгай сэтгэхүйтэй болохоор биеэ барихын зовлон үгүй бололтой. Ганц орон дээр нь зэрэгцэн суусан тул мөр шүргэлцэн байх нь ч тааламжтай мэдрэмж төрүүлэх авай. Наран зориуд нөмгөн хувцасласан гэмээр нүцгэн шахуу харагдах нь нүгэлт бодлыг улам дэвэргэж байлаа. Ууж, идэхийн далимаар шүргэлцсээр нэг мэдэхэд бүсэлхийгээр нь зөөлхөн тэвэрсэн байв. Наран огт цааргалсангүй. Харин ч наалдан суух нь хачин. Зүгээр нэг хүний мөрөөс болсон бүсгүй бус ямар нэгэн юм хүсэмжилсэн хүүхэн хүн гэхээр амуй. Түүний тачигнасан цайлган цагаан инээд ч тачаалын галыг өрдөнө. Гэхдээ хашир хүн шиг хандах нь мэдээж. Юуны туханд хүрэлгүй үнсэж үнгэн үргээхийг ч хүссэнгүй. Бүх юм болохоороо болдог хорвоог ямар мэдэхгүй биш дээ. Уусан юмандаа нэлээд халаад ирцгээв. Нарангийн инээд цөөрсөн ч “Яана аа, би согтож байх шиг байна” гээд эрхлэнгүй харцаар ширтжээ. Үүнийг бараг анаж байсан “анчин” гохоо дарахад бэлдэв.” Жаахан амрахгүй юү дээ. Маргааш амралтын өдөр” гээд хажуулдуулан хэвтүүлж орхижээ. Наран хажууд нь суналзан хэвтэх нь ямар үзэсгэлэнтэй харагдахыг харанхуйн бурхан, Баагий хоёроос өөр хэн ч харах билээ дээ. Зориглосон Баагий чихэнд нь үг шивнэх далимаар хүзүүгээр нь зөөлхөн үнсэж эхэлжээ. Наран хорьсонгүй нь юу л болвол болог гэсэн аятай. Аажуухан өгсүүлсээр уруулыг нь озон авав.
Наран хэдийнэ үнсэлцэж гаршсан нэгэн болох нь хариу үйлдлээс нь харагдана. Наран гэнэт “Ингэж болж байгаа юм уу?” гээд өндийх гэжээ. “Бололгүй яахав. Эхнэр болох хүн маань хол буй. Солонгост сурдаг юм. Чи бид хоёр хүүхэд биш шүү дээ. Амьдралын хатуу үнэний хаагуур гарах билээ” гэх зэргээр уяраасан байна. Бүсгүй харин одоохондоо найз залуугүй гэдгээ ч нуусангүй. Гэхдээ хорьж болдоггүй 23 насандаа яваа учраас эр хүн хүсэлгүй ч яахав. Нэгэнт бүх зүйл тодорхой тул орондоо орохыг хоёул зэрэг хүсэмжилжээ. Баагий гэрлээ унтраан хувцасаа тайчаад орондоо оржихуй. Наран гэнэтийн явдалд цочирдсон уу овоо сэргэчихсэн хувцасаа аажуухан тайлж авай. Шилэн оймсоо тайлах нь шидийн юм шиг сэтгэл гижигдэнэ. Баагийгийн бие махбодь аль хэдийнэ бэлэн болсныг хэлээд яахав. Бүрэн тайчсан Наран могойчлон гулссаар орж ирэхүй угтан тэврээд яах ийхийн зуургүй дороо хийж авчээ.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Эротик төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Түүнд жаргалын дээдийг амсуулсандаа би баяртай байлаа Эротик · Лемурийн нүд · 7 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ