Эротик 18+ 1,500 ₮

Эгч дүү хоёрын халуун хөнжилд

Л Лемурийн нүд · 6 мин уншлага · 2026·08·02
‹ Буцах
Фонт 20px

Дүү Далайчимэг нь шуудайтай хувцасан дээрээ үүрэглэж суужээ. Далайцэцэг түүний нуруу руу ёворч сэрээгээд “Чи чинь юугаа харж байгаа хүн бэ. Чемодантай юм хаана байна” гэхэд дүү нь “Ээ, яадаг билээ. Дөнгөж сая энд байсан ш дээ” гээд сүйд майд болжээ. Ингээд мань хоёр сургалтын зардал энэ тэр нийлсэн дөрвөн сая гаруй төгрөг бүхий чемоданаа хулгайч нарт алдчихсан байна.

Далайцэцэг учиргүй бухимдан дүүгээ загнаж “Одоо чи бид хоёр яах юм бэ. Аав ээж хоёр хамаг л мал хөрөнгөө зарж байж чи бид хоёрын сургалтын зардалыг өгсөн. Тэгтэл чи гэдэг нэг арчаагүй нойрмог юм бүгдийг нь хулгайч нарт алдчихлаа” гэх мэтээр уйлан дуулжээ. Гэвч нэгэнт л алдчихсан болохоор яах ч арга байсангүй. Хоёр бүсгүй буцаад нутаг явах хэцүү, сургуульдаа сурна гэхээр төлбөр энэ тэр нь байхгүй, ёст ой нэг ацан шалаанд оржээ. Гэхдээ амьд хүн аргатай гэгчийг урьтал болгож хэн хэн нь яаж мөнгө олох вэ гэж толгойгоо гашилгаж эхэлсэн байна.

Хичээлээсээ гадуур жижиг сажиг наймаа хийе гэхээр энэ талын дадлага туршлагагүй, зоогийн газарт аяга таваг угаах мэтийн давхар ажил хийе гэхээр бие дийлэхгүй гэдгээ хэн хэн нь сайн мэдэж байлаа. Хэрхэн мөнгө олох тухай тэд дор бүрнээ бодож явсаар тав хоног өнгөрчээ. Нэг өдөр Далайцэцэг дүүгээ дуудаад “Одоо яах вэ. За ямар ч байсан нутаг буцахгүй нь л ойлгомжтой. Ээж аав хоёрт юугаа хэлж хуйхаа маажих билээ дээ. Чи мөнгө олох ямар нэгэн юм олж мэдэв үү” гэхэд Далайчимэг хэсэг хулмалзаж байсанаа “Бодоод бодоод бодын шийр дөрөв гэгч нь л болж байх шиг. Гэхдээ нэг санаа байна. Биеэ үнэлж болох юм” гэж хэлээд эгч өөдөө харж чадалгүй шал руу гөлийжээ. Энэ үгийг сонссон Далайцэцэг харин уурласангүй.
Дүү нь түүний загатнасан газрыг маажих шиг болжээ. Далайцэцэг муухан инээх аядсанаа “Харин надад бас тэгж санагдаад байсан юм. Гэхдээ хоёулаа яаж биеэ үнэлэх вэ. Ямар ч л байсан “Улаанбаатар” зочид буудал, Багшийн дээдийн өмнө зогсч булайгаа дэлгэхгүй шүү. Нутгийн хүмүүс тааралдвал юу ч гэж бодох юм билээ. Харин хэн нэгэн хүнээр зуучлуулах хэрэгтэй байна. Ерөөсөө телевизийн чатуудад зар өгье” хэмээжээ. Ингээд мань хоёр бусдад биеэ үнэлж мөнгө олохоор шуударсан байна. Нэг орой Далайцэцэг телевизээр “Царайлаг төрсөн эгч дүү хоёр бүсгүй бүх төрлийн массаж хийнэ” гэх зэргээр чаталж орхижээ.

Гэтэл ердөө хоёрхон минутын дараа Далайцэцэгийн утас руу 9911-тэй дугаараас үл таних хүн залгаж “Надад массаж хийдэг охид хэрэгтэй байна. Та нар Баянбулагийн амралтанд одоохон такси хөлслөөд ир. Таксины төлбөрийг чинь шууд хийнэ” гэж хэлсэн байна. Эгч дүү хоёр уухайн тас такси хөлслөөд Баянбулагийн амралтанд очоод 9911-тэй дугаар луу дохивол утасны цаанаас “Би та хоёрыг харж байна. Үүдэнд зогсч байгаа “Эксел” мөн биз дээ” гээд утсаа тасалжээ. Төдөлгүй дөч гаруй насны тарган цатгалан эр тэдэн дээр инээд алдан хүрч ирээд таксины мөнгө төлөөд эгч дүү хоёрыг сугадан авчээ. Бүдүүн эр мань хоёрын өмнө орон замчлан явсаар тохилог өрөөнд орж ирэхэд тэрхүү өрөөний цэлгэр том цонхоор амралтын газар тэр чигээрээ харагдаж байлаа.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Эротик төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Түүнд жаргалын дээдийг амсуулсандаа би баяртай байлаа Эротик · Лемурийн нүд · 7 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ