Урьдын Зоригт вангийн хошуу одоогийн Төв аймгийн Бүрэн суманд Сээмий Лувсан гэдэг хүн эрдэм ном багатай, хөдөөний лам байжээ. Хийд дээр хааяа очиж цагийн хуралд хурахаас биш цаг үргэлж хөдөө хэдэн мал маллаж амьдардаг хүн байжээ. Лувсан нэг өдөр гэртээ сууж байтал нохой нь хуцаж гэнэ. Гадаа гараад харсан чинь баруун зүгээс жороо морь унасан хүрэн торгон дээлтэй ноён хүн ирж гэнэ. “Зоригт ван биш юм даа, Мишиг гүн юм болов уу?” гэж бодож байж. Энэ бол автономит засгийн үед юм байжээ. Тэр ноён ирж гэрт нь ороод Лувсанд хэлж гэнэ: “Та маргааш гэртээ бэлэн байгаарай. Би таныг залах гэж яваа. Маргааш би ирнэ” гэж гэнэ. “Ноёны нутаг хаана бэ?” гэсэнд “Эрдэнэ толгойд” гэжээ. “Ноёны алдар хэн бэ?” гэсэнд “Эрдэнэ толгой” гэжээ. Лувсан бүр гайхаад олон үг асууж чадсангүй гэнэ. Мишиг гүний хошууны зүүн хойт биенд Эрдэнэ толгой гэдэг нэг уул байдаг. Тэр л Лувсангийн санаанд орж байжээ. Ноён мордоод явчжээ. Лувсан маргааш нь гэртээ сууж л байж. Нохой нь хуцаж гэнэ. Хамт суудаг охин нь гарч хараад хойноос хэдэн хонь туусан хоёр морьтой хүн ирж явна гэж гэнэ. Охин нь дахин гарч хараад бүр айчихсан орж ирж гэнэ. “Та өөрөө гар. Туусан юм хонь биш чоно бололтой” гэж гэнэ. Лувсан гараад харсан чинь өнөөх хүрэн торгон дээлтэй ноён өөр нэг хүн дагуулаад нэг чононд жижиг тэрэг хөллөж туугаад ирж гэнэ. Лувсан ухаа алдталаа айж гэнэ. Чоно нь хэлээ гаргаад аахилж байж гэнэ. Хоёр хүний морь бас их хөлөрчихсөн байх юм гэнэ. Ноён хэлж гэнэ. “За Лувсан хурдан энэ тэргэн дээр суу” гэнэ. Лувсан хурдан шинэ дээлээ сольж өмсөөд айсаар тэргэн дээр нь сууж гэнэ. Тэгээд Лувсанг чоно хөллөсөн тэргэн дээр суулгаад өнөөх хоёр хүн туугаад баруун хойшоо давхиж гэнэ. Их хол явж Мишиг гүний Эрдэнэ толгой гэдэг ууланд хүрч очиж гэнэ. Тэр уулын энгэр дээр хоёр цагаан гэр байж гэнэ. Хавь ойр нь мал хогшил юу ч байдаггүй. Өвсийг нь гишгэлсэн янз огт байсангүй гэнэ. Баруун гэрт Лувсанг оруулж гэнэ.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.