XVIII зууны дунд үед Өвөр хошууны найман вангийн хүү Жамбалдорж гэгч маарамба амьдарч байжээ. Жамбалдорж тэр үедээ анагаах ухааны талаар нэлээд мэдлэгтэй байснаас гадна элдэв ургамал, эрдэс бодис танихдаа нэвтэрхий хүн байсан байна. Бас зураг яггүй сайн зурдаг байжээ. Эмийн төрлийн цэцгэн эм (ойнзон, чулуун эм (Лха)) шороон гаралтай эм (саа) зэргийг нэгтгэн 400 гаруй эмийн төрөл түүнчлэн Төвөдөөс авдаг эмийн зүйлсээс Монгол нутгаас төлөөлөх эмийг эрж хайж уйгагүй ажилласны эцэст “Омбон түмбий” гэдэг зурагт номоо туурвижээ. Жамбалдорж маарамба амьтны гаралтай эмийн зүйлдээ хүн гөрөөсний зургийг зурж цөсийг нь хэрэглэдэг байсан тухай бичжээ. Үүнээс үзэхэд ХVIII зууны үед Монгол оронд хүн гөрөөс амьдарч байсныг гэрчлэх ажээ. Энэ тухай Хайдав докторын туслах ажилтан агсан Чойжамц маарамба дурсан хуучилсан ажээ.
* * *
Хувьсгалын эхний жилүүдэд ардын журамт цэргийн домчоор явсан Заяын цагаан маарамба Далай гэгч байлдаанд шархдаж цус их алдсан цэрэгт хаш хайрцагт нандигнан хийсэн мөлчгөр бор юм гаргаж хэлэн дээр нь “ум” үсэг зурдаг байжээ. Далай маарамба түүнийгээ “Лха эрдэнэ” хэмээн нэрлэдэг байжээ. Тэр “Лха эрдэнэ”—ээр хэлэн дээрээ ном зуруулсан хүний цус нь төлжин түргэн тэнхэрч эдгэрдэг байсан тул шархтай цэрэг байтугай эрүүл цэргүүд ч Далай маарамбаас “Ум" зуруулахыг хүсдэг байжээ. Хожим түүний нууц нь тайлагдаж хүн гөрөөсний цөс байсан бөгөөд энэ нь баавгайн донтиос хоёр дахин илүү хүчтэй байсан болохоор амьтны гаралтай эрдэнэ хэмээн нэрлэж байжээ. Онцлог нь “Ум” нь үсэг зурахад л тэрхүү цөсний тун нь яг тохирдог байсан ажээ.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.