Эротик 18+ 1,500 ₮

Ярианы сэдэв маань эцэстээ эр эмийн ажил руу хальж...

Л Лемурийн нүд · 8 мин уншлага · 2026·07·30
‹ Буцах
Фонт 20px

Би гэдэг хүн хот хөдөө хоёрын замд хамаг амьдралаа өнгөрүүлсэн хүн. Хар багын л аавыгаа дагаж шороон замаар тоос татуулан манаргаж өссөн. Харин одоо аавынхаа мэргэжлийг өвлөж яваа жирийн монгол эр. Тос, маслын үнэрээр сүрчиг хийж, гол шандны усаар ундаалж, ачаатай ногоон тэргээрээ гэр хийж, олон жил элэгдэж халцарсан суудлаараа ор хийж явна. Тогтсон амьдралгүй ч тоонот гэрт дэр нийлэх сайхан хүүхнүүд олон.

Бензин, тос ханхлуулсан хар жолоочийн юунд нь болдог байнаа гэж би өөрөөсөө хэдэнтээ асууж байсан минь саяхан. Ингээд бодоод суух нь ээ хүүхнүүдийг сохорч ээ гэж дүгнэхэд хүртэл хүрдгээн нуух юун. Намайг л гээд ирэх бүсгүйчүүдийг ганц хоёр шөнийн ханиа болгохоос хэтэрдэггүйдээ өөрийгөө бүр гайхах юм. Хачин юм шүү. Уулыг цас дарж, эрийг нас дарна гэгчээр нэг л өдөр духанд минь үрчлээс суугаад ирэхээр ханьтай болохыг эр хүн болгон л хүсдэг юм байна.

Гэвч бие минь яарсан ч сэтгэл минь яарсангүй хоёр дахь намартайгаа золголоо. Хэн нэгнийг хүлээгээд л байх шиг. Харин намрын тэр нэгэн тохиолдол, намайг яарахгүй бол амьдралаас хоцорч байгааг хэлээд өгсөн юм… Хотын нэгэн сүйхээтэй панзчинд барилгын материалыг нь дөхүүлж өгөх ажил аваад Сэлэнгийн Алтанбулаг сумын хилээс өглөө эртлэн хөдөллөө.

Замдаа Дарханаар дайрч, хүний ачаа буулгах ажил бас давхар хариуцсан байсан юм.Намрын налгар нар магнай дээрээс төөнөсөн сайхан өдөр байв. 80-аад онд тэнгэр баганатан сүүдэрлэдэг байсан Тужийн нарс хэдэн хожгор төглөөс өөр зүйлгүй болсон байсан нь саяхан. Харин одоо Тужийн нарсан ой эргэн сэргэж байгааг ажран сэтгэл өег явж байлаа. Гэнэт замын хажуугаар жирэлзэн өнгөрөх нарсны дунд цагаан пальтотой бүсгүй гараараа далласаар өнгөрлөө.

Гэгээн цагаан өдрөөр өнөөх сүнс, сүүдэр нь тэнүүчилж баймааргүй юм даа гэж бодон хурдаа саан замаас гаран зогсов. Хажуугийн толиндоо харвал яах аргагүй бүсгүй хүн байна аа. Урт цагаан пальтоныхоо энгэрийг задгайлан, өнгө ижил торгон ороолт зүүж. үсээ задгайлсан байгаагаас харах нь ээ хотын бүсгүй байж магадгүй. Бүсгүй пальтогоо, ороолтоо салхинд намируулсаар яаран алхана. Дугуйтай чемодан бас чирсэн байлаа. Дөхөөд ирэнгүүт нь би гэдэг хүн машинаасаа үсрэн буугаад хаалга онгойлгож өгчихөөд чемоданыг нь өргөн ачаандаа бэхэлж өгөв. Бүсгүй амьсгаа даран байж “Танд баярлалаа. Ашгүй минь гэж. Та хот орох уу? Би унаанаасаа хоцорчихлоо…” гэж нэг дуугаар дуржигнуулав. Замын ханьтай болсондоо би олзуурхаж байсан ч үүнийгээ мэдэгдүүлэхгүйн тулд толгой дохимоор аядаад машиндаа суув. Зам зуур танилцаж. бүсэлхийнээс доошихоос бусдыг ярьж явлаа. Сүрчиг. энгэсгийн үнэр ханхлуулсан бүсгүй, харагдаж байгаа шигээ нээлттэй нэгэн байлаа.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Эротик төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Түүнд жаргалын дээдийг амсуулсандаа би баяртай байлаа Эротик · Лемурийн нүд · 7 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ