Элдэв сонин 18+ 1,500 ₮

Нууц амраг

Л Лемурийн нүд · 26 мин уншлага · 2026·08·03
‹ Буцах
Фонт 20px

Та нууц амрагтай юу? Айдас, Хайр, Аз жаргал гээд хүмүүсийн хоорондын харилцааны чиглэлээр бичсэн нийтлэлүүдийн дараа нууц амрагийн талаар бичиж өгөөч гэсэн хэд хэдэн санал сэтгүүлийн хаягаар ирлээ. Энэ сэдвээр манай редакцид бөөн яриа болж, яах аргагүй хөндөх ёстой, нийгмийн өргөн хүрээг хамарсан асуудал гэж үзэн уншигч тантай санал бодлоо хуваалцахаар шийдлээ.

Хаалттай бүхэн ...

Та хүүхэдтэйгээ сексийн харилцааны тухай ярьдаг уу? Ийм асуултаар энэ сэдвийг ярьж эхлэх нь зөв байх. Энэ асуултад олон эцэг, эх ярьдаггүйгээр барахгүй тас нуухыг хичээдэг гэж хариулах байх. Тэр байтугай хүүхэд хаанаас гардаг, яаж бүтэж бүрэлддэг тухай ч ярихыг зүгээр л хүсдэггүй. Ингэж явсаар хүүхэд насанд хүрэх цагт физилогийн шаардлага, орчлонгийн жамаар хэн нэгнийг сонгож сексийн харилцаанд ордог. Ихэнх залуус өнөөдөр сэтгэлийнхээ хөөрлөөр ханиа сонгож, аав ээжийнхээ өврөөс гараагүй шахам байхдаа хүүхэдтэй болцгоож эцэст нь үүрэх ёстой хариуцлага гэсэн сэтгэхүйгээр гэрлэлтээ батлуулах нь түгээмэл болж. Тухайн үедээ сайхан бүсгүй­тэй, боломжийн залуутай суучихлаа хэмээн бодож байсан ч хугацаа өнгөрөх тусам оюун санаа, үзэл бодол нь таарах­гүй улмаас бие биенээсээ хөндийрцгөөж, амьдралаас өөр ямар нэгэн зүйлийг хайж эхэлдэг ажээ. Ингээд бодохоор бидний хүнтэй харилцах харьцаа, хань нөхрөө сонгох сонголт, олж авсан санамсаргүй “муу” мэдээлэл нь гэр бүлийн харилцааны дэвсгэр суурь болж зарим талаар “нууц амраг” гэж хорьж болдоггүй, хаалгаа нээгээд оруулж болдоггүй амьдралын суурь болчихдог юм шиг.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Элдэв сонин төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг ЦЭНХЭР ЦУВТНУУДТАЙ ХАРЬЦДАГ ҮЛ МЭДЭГДЭХ ХАЧИН ХҮМҮҮС Элдэв сонин · Лемурийн нүд · 6 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ