Аймшиг, жихүүдэс, болсон явдал 18+ 1,000 ₮

ГАНЦ ХУДГИЙН ПОДВАЛ ДАХЬ НЭГЭН КАМЕРТ БУГ ЧӨТГӨРТЭЙ

Л Лемурийн нүд · 3 мин уншлага · 2026·10·07
‹ Буцах
Фонт 20px

Ямар ч шийртэй аавын хүүгийн зүрхэнд шар ус хуруулж элгийг нь эмтэлдэг газар бол германы фашистуудын хэв загвараар босгосон алдарт Ганц худаг. Тэр дундаа мөнгө төгрөг танил талгүй, архаг хүнд гэмт хэрэгтнүүд хоригддог подвалын хэсэг нь бүр ч аймшигтай. Уг подвал болон тэнд байрладаг нэгэн камерт тун ч олон аавын хүүхэд алтан аминаасаа хагацсан гэдэг. Энэ аймшигт газар ядаж байхад чийгтэй бүгчим тасалгаа, бөөс хуурс, өтгөн шингэний өмхий самхай үнэр, рецедив хэрэгтнүүдийн дарамтаас гадна буг чөтгөр, хий үзэгдэл нүүрлэсэн байдаг гэнэ. Угийн цонхгүй энэ хонгилд шөнө ч гэрлийг нь унтраадаггүй. Харин тог цахилгаан тасарсан үед мөнөөхөн хий үзэгдлүүд нь идэвхжин мэдрэгдэж эхэлдэг бололтой. Энэ тухайд тус камерт гурван сар орчим хоригдож байсан А гэдэг залуу маш сонирхолтой бас дотор хирдхийлгэм зүйлийг ярьж өгсөн юм. Манай улсын онцгой объектуудын нэг болох Ганц худагт хааяа нэг гэрэл цахилгаан тасрах тохиолдол байдаг гэнэ. Анх тэнд хий үзэгдэл байдгийг 1999 оны зун 22-хон мянган төгрөгийн эд зүйлс хулгайлсан хэргээр хоригдож байсан залуу мэдэрчээ. Тэр зун үнэхээр халуун байсныг хэн хүнгүй мэдэж буй бөгөөд наранд байсан бид нар ч хүртэл орох гарах газраа олж ядан тэлчилж байхад бүгчим подвалд байсан хөөрхий хүмүүс хэрхэн тарчилж байсан нь ойлгомжтой. 22-хон мянган төгрөгийн хэрэгтэй залуу шөнө дундын үед гэнэтхэн орилоод босоод иржээ. Тэр бээр үүдэнд зогсож байгаа үхсэн хүн намайг авах гээд инээгээд байна хэмээн галзуурсан мэт орилсоор байв. Гэрэл чийдэн асаалттай. Тэгээд хэн ч харсан ч юу байхгүй байсан нь тодорхой. Дэргэдэх хулгарууд нь юу ч байхгүй байгаа тухай хэлсэн авч тусыг олсонгүй. Бүр сүүлдээ аргаа бараад дарамтлах гэж оролдсон авч мөн л нэмэр болоогүй аж. Тэгсээр байгаад ухаан алдаад уначихсан байна.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Аймшиг, жихүүдэс, болсон явдал төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Хөвсгөлийн бөө дархад эрд жатгадуулан солиорчээ Аймшиг, жихүүдэс, болсон явдал · Лемурийн нүд · 12 мин ›
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ