Эротик 18+ 1,500 ₮

Солонгос хэлнийхээ ачаар Солонгос, Монгол хүүхнүүдийг

Л Лемурийн нүд · 20 мин уншлага · 2026·07·29
‹ Буцах
Фонт 20px

Ууганаа угаасаа Улаанбаатарын унаган иргэн билээ. Нийслэлийн арван жилийн нэгэн сургууль дүүргэж буй жил нь Монголд ардчилал гарч, насаараа хавханд байсан юм шиг монголчууд гэнэт суллагдаж, эрх чөлөөг дураар дургихын чинээ бодож асан цаг юм. Сургууль төгсөнгүүт конкурс өгч, дуртай сургуульдаа элсэнэ гэдэг ойлголт сарниж, сурсан ч, эс сурсан ч эр хүн амьдрахдаа л амьдарна гэх өрөөсгөл сэтгэхүй нийгэмд тогтож эхэлсэн билээ. Энэ нь Монголын боловсролын тогтолцоог олон жил доголдуулна гэж хэн санах билээ. Эрчүүд болгон наймаанд мордож, архинд орж эхлэхэд хоосон хоцорсон орон зайг нь охид бөглөх болсноор сэхээтнүүдийн бараг 90 хувь эмэгтэйчүүд болтлоо туйлширсан түүхтэй. Эмнэлэг, сургууль ч яахав эмэгтэйчүүд ажиллахаар бурхнаас заяасан газар гэхэд болно л доо. Уул уурхай, барилга, зам, машин механизм хүртэл охидоор дүүрч байсны гор нь яг өнөөдөр улс оронд маань тохиож буй.

Яг л энэ үед сургуулиа төгссөн Ууганаа яахаа мэдэлгүй улаанбаатарчуудын, ер нь хөвгүүдийн нэгэн адилаар чухам хэрхэхээ бодон гэртээ хэд хоножээ. “Сургуульд орох уу, наймаанд явах уу?” гэдэг бодол толгойг нь хоёр хуваачихаад байсан хэрэг л дээ. Тархиных нь баруун тал бөмбөлөг “Ээ, Ууганаа, эртхэн сургууль бараад” гэх бол харин зүүн хэсэг нь “Элэнцгийн чинь сургууль, мургууль, Эрээн явахгүй юү. Эртхэн хөлжөөд ав” гэсэнтэй агаар нэг юм л даа. Билиг оюун хариуцдаг хэсэг, бие махбод хариуцдаг тал хоёрын тулаан тийм ч удаан үргэлжилсэнгүй, завсрын гэхээр нэгэн сонин тохиолдол болжээ.

Тэр бол сургууль ч биш, наймаа ч биш, дамжаа байлаа. Дамжааны болзол нь ч их хөөрхөн юм. “Солонгос хэл зааж, сайн сурагсдыг Солонгост дадлагажуулна” гэсэн өгүүлбэр юм. Хятад бол ч бараг гадаад биш болчихоод байсан үе л дээ. Монголын нутаг дэвсгэр тэр чигтээ хятад бараанд хучигдаад байсан юм л даа. Эхэндээ ч овоо чанартай бараа ирдэг байж билээ. Монголчуудын толгойг бүрэн уургалж авсныхаа дараа харин хулхи бараа гэгчээрээ булж өгсөн дөө. Ийм л цаг мөчид Солонгос гэдэг үг ганц нэгээр цухалзаж байсныг тэр үеийнхэн андахгүй нь мэдээж. Ганц нэг хүн Солонгос яваад ажил хийлээ, энэ тэр гэж ярьж байсан санагдана. Солонгосыг “ардчилсан” гэх нөхдөөр л ойлгодог төдий байснаас Өмнөд буюу БНСУ-ын талаар тийм ч сайн ойлголт байгаагүй цаг гэж болно. Сөүлийн гэх Олимпийн дараахан гэхэд хилсдэхгүй болохоор Өмнөд Солонгосын нийслэлийг Сөүл /бүр Сеуль хэмээдэг байсан бөлгөө/ гэдэг юм байна гэх зэрэг мэдлэг хуримтлагдаж асан үе гэсэн ч болно. Яагаад ч юм тэрхүү дамжаа Ууганаагийн сонирхлыг ихэд татсан нь тохиолдлын ч биш, төөрөг тавилангийн хэрэг байсан нь хожмоо тодорхой болсон бөлгөө. Ямар нэг юманд анхдагч байдаг болохоор Монгол дахь солонгос хэлний бараг анхных гэж болох дамжааг тэд хориулаа төгссөн гэдэг юм билээ. Монголчууд л болсон хойно монгол сэтгэлгээгээр бүхнийг өөрчилж орхидог тул солонгос хэлний тэр дамжаа төгссөн 20 хүний зургийн цомог/мантаж/ хүртэл түүнд байдаг юм билээ. Ямар нэг юм төгсвөл мантаж хийлгэх бас тэмдэглэх ёстойг монголчууд мэдэхийн дээдээр мэдэлгүй яахав. Зарим газар бүр багшлах биз. Ууганаа хэсэг бодоод ер нь тэр дамжаанд явъя гэж шийджээ.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Эротик төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Түүнд жаргалын дээдийг амсуулсандаа би баяртай байлаа Эротик · Лемурийн нүд · 7 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ