Эротик 18+ 1,500 ₮

“Одоохон боль” гээд байх шиг санагдаж байсан ч...

Л Лемурийн нүд · 5 мин уншлага · 2026·07·31
‹ Буцах
Фонт 20px

Өөрөө л хүрээд ирсэн. Аятайхан инээмсэглэсэн тэр хүн надаас бараг 10-аад ах юм шиг санагдсан тул яагаад ч юм итгэх сэтгэл төрсөн. Чи өглөө болгон энэ замаар явдаг. Би чамтай дандаа тааралддагийг чи мэдэх үү? гэж олон таван үггүй шууд л яриа өдсөн тэр хүн нэлээд боловсон хувцасласан нэгэн байлаа. Эхэндээ би нэлээд гайхсан боловч Хүн зүгээр л ярьж байхад охид шиг маяглаад байлтай биш гэж бодоод зам нийлэх зуураа жаал зугаа яриа өрнүүлэв. Тэр хүн энд ирээд удаагүй байгаа гэнэ. Эхнэр, хүүхэд нь Германд амьдардаг бөгөөд өөрөө Монголд бизнес эрхэлж болох эсэхийг тандах гэж түрүүлэн ирсэн тухайгаа ярилаа.

Миний хаана суудаг, ямар ажил хийдгийг сонирхохгүй байгаа нь надад таалагдаж байв. Бид тэр өдөр утсаа солилцож, дараа уулзахдаа мэндтэй байхаар тохиролцов. Орой ажлаа тараад гэртээ ирсэн хойноо би нөхрийгөө удтал ажиглаж билээ. Тэр намайг сонирхохоо болиод удаж байгааг тэгэхэд л анзаарсан юм. Гэртээ ирээд телевизор үзэж, сонин гарчиглангаа хоолоо чимээгүйхэн идэх түүнийгээ хараад хэзээ ингэж өөрчлөгдсөнийг нь огт санахгүй байв. Бид анх учрахдаа халуухан л хосууд байсан санагдана. Шинэ танил маань надад ийм бодол тээн өдөр хоногийг өнгөрүүлэх шалтгаан болсон байлаа. Хэд хоногийн дараа тэр над руу утасдав. Утасны цаанаас хөгжилтэй, гэм хоргүй хэрнээ намуухан хүнгэнэх түүний дууг сонсоод яагаад ч юм их баярласан.

Миний амьдардаг энэ хот хэдийгээр Монголын томоохон хотуудын нэг боловч бараг хүн бүр бие биенээ зүс таних тул гэр бүлтэй эмэгтэй хүн энд тэндхийн бааранд танихгүй эр хүнтэй сууж байвал тун содон харагдах байлаа. Тиймээс “Гадуур хооллоё” гэсэн түүний урилгаас энэ удаад татгалзлаа. Ингээд бид хоёр хоногийн дараа түүний гэрт уулзахаар болзов. Таван давхар саарал байшингийн хаягаар хайсаар явж очсон тэр өдөр мань эр орцныхоо хаалган дээр намайг хүлээн зогсож байлаа. Учир нь тэдний орцны хаалга тусгай кодтой тул гаднын хүн орж чаддаггүй гэнэ.

Төлбөртэй нийтлэл

Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.

QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.

Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Эротик төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг Түүнд жаргалын дээдийг амсуулсандаа би баяртай байлаа Эротик · Лемурийн нүд · 7 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ