Булган аймгийн Хишиг-Өндөр суманд Бохоодой Зундуй гэдэг өвгөн байгаад 1950 оны орчим нас барсан юм. Тэр өвгөн ярихдаа “Манай Авзагийн хувилгаан лам Жамсрандорж ч мэргэн, Бэйсийн хачин /төвд лам/ ч мэргэн, хоёул их мэргэн чадалтай лам нар байсан даа” гэдэг. “Тэдний мэргэн чадалтайг та яаж мэдсэн юм бэ? “ гэхэд Зундуй гуай ингэж ярьдаг байлаа:
— Миний мэддэг юм юу вэ? гэхэд ганц даалуу юм. Би даалуугаар овоо тоглодог. Тэгээд даалуу мөрийтэй тоглож бага сага юм олдог байлаа. Нэг өдөр Авзагийн хувилгаан надтай дайралдаад “Хоёул даалуу тавих уу” гэдэг байна. Би “Тэгье” гэлээ. Хоёул даалуу гаргаад тоглох юм боллоо. “Мөрийтэй тоглоё” гэдэг байна. Би “За” гэлээ. Тэгэхлээр “За чи мөрийд юу тавих вэ? “ гэж байна. “Надад мөрийд тавих юм байхгүй” гэлээ. Би даалуугаар тэр ламыг лав хожих болохоор мөрийн юм ч бараг хэрэггүй шиг бодогдож байлаа. Тэгтэл лам хэлж байна: “Яагаад чамд мөрийд тавих юм байхгүй байх вэ! Эхнэрийнхээ толгойн хэрэглэлийг тавь” гэлээ. Манай эхнэрт толгойн мөнгөн хэрэглэл байдгийг лам мэдэх юм. Би “Тэгье” гээд хоёул мөрийтэй тоглолоо. Би даалуу сайн тавьдаг болохлоор ламыг хожоод байлаа. Ламаас хоёр ембүү түрүүтэй нэлээд юмы нь авчихлаа. Лам намайг “Азгүй новш. За больё” гэлээ. Би өдий төдий хожоод байхад намайг яагаад “Азгүй новш” гэдэг юм гэж би жаахан гайхлаа. Тэгээд хожсон юмаа аваад гэртээ ирлээ.
Гэртээ ирсэн чинь , эхнэр маань үхлүүт өвчтэй хэвтэж байна. Ер нь үхэх нь ээ. Би эргээд хувилгаан ламд очлоо. Лам нэлээд согтуу байна. “Эхнэр маань өвчтэй үхэх гэж байна. Лам минь аварч өршөө” гэж гуйлаа. Лам хэлж байна. “Эхнэр чинь үхнээ үхнэ. Чи толгойнх нь хэрэгслийг харамлаад байх чинь билээ” гэлээ. Би тэгэхлээр жаахан гомдлоо: “Манай эхнэрт толгойн хэрэглэл нь гай болоод байсан юм бол над хэлээд авч болох л байсан. Манай эхнэрийн өвдөхийг мэдсэн юм бол над учрыг хэлж арга засал хийж өгч болох л байсан” гэж бодсоор би гэртээ харилаа. Эхнэр хариугүй өвчтэй болохлоор “Яах билээ? “ гэж учир явдлаа тоочиж хүмүүсээс асуулаа. Ламтай мөрийтэй тоглосноо ч хэллээ. Би дахиад хувилгаан ламд очих гэхээс нэг л дургүй хүрээд байна. Нэг нөхөр над хэллээ: “Чи Бэйсийн хачинд оч. Тэр мэргэн хүн шүү” гэлээ. Өгий нуураас баруун тийш Бэйсийн хошуу гэж байсан. Тэр хошууны хачин гэж нэг төвд лам байсан юм. Би тэгээд хүнээс морь гуйж унаад Бэйсийн хачинд өдөр турш явж очлоо. Нэлээд хол газар юм. Очсон чинь ламын үүдэнд олон хүн хүлээж байна.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.