Оюунаа өнөөдөр гэрээсээ гарахаас өмнө нилээдгүй тольдон гангалж гарав. Нэгэн найз бүсгүй нь түүнийг ажлынхаа ганц бие залуутай танилцуулна гэж амлажээ. Тэрээр ганган хүүхэн хавар намар гэсэн үгийг төдийлөн тоолгүй аль болох биеэ ил гаргахаар хувцаслаж эхлэв. Үл ялиг багадсан хөхөвч бүхий гандсан сарнайн өнгөтэй дотуур хувцсаа хэрэг болгон гаргаж өмсөв. Хөх нь үл ялиг бариу хөхөвчиндөө багтан ядан булхалзаж, том ухлаадастай цамцны энгэрээр илхэн харагдаж байгааг сэтгэл хангалуун ажив.
Доогуураа шулуун загвартай ч бариудуухан таардаг банзал өмсөөд, хөлийг булчингаар татсаан хариухан урт өсгийтэй гутал углаад сая нэг сэтгэл хангалуун тольджээ. Ийм сайхан бүсгүйтэй танилцахаас татгалзах хүн байна гэж үү. Гэрээсээ яаран сандран гарсан Оюунаа лифт зүглэн очихдоо орцонд гаргаж хаясан сэрдгэр дөрвөлжин төмөрт шилэн трикогоо гогдож орхив. Бушуухан тонгойн эвтэйхэн салган авсан боловч нимгэн биеийн өнгөт трико нь хэдий нь жижиг дугуй нүх гарган цоорсон байх бөгөөд үл ялиг дээш нь татаж үзвэл бүр ч дэмий хэрэг болж өвдөгөө даган дээш хөвөрлөө.
Ашгүй илүү трико яаж цүнхэлж авч гарсан юм, гэртээ буцаад орвол ажлаасаа хожигдчихно. Ажил хүртэл тэсчихвэл очингуутаа сольж өмсчихнө гэж тэрээр шийдээд хүнгэнэн дуугарсаар сүртэй гэгч нээгдсэн лифтэнд яаран оржээ.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.