Хорь шахам жилийн өмнө манай Цахир суманд Ринчин гэдэг дархан хүн байлаа. Тэднийх 3-4 жижиг хүүхэдтэй юм. Тэгж байтал Ринчин нас барав. Удалгүй эхнэр нь бас нас барав. Тэгээд хэдэн өнчин жижиг хүүхэд үлдэхлээр тэднийг аймгийн тэтгэврийн газар шилжүүлсэн юм байна. Тэр хэдэн хүүхэд тэтгэвэрт байж байтал хөх цэсчүү дээлтэй ахимаг насны нэг хүн ирээд тэтгэвэрт байгаа хүүхдээс нэгийг үрчилж авъя гэж гуйсан гэнэ. Тэгэхлээр захирал нь арваад настай хүү Халтарыг дуудаж “Чи энэ хүний хүү болох уу? Энэ хүн хүүхэд үрчилж авах гэж яваа хүн юм” гэжээ.
Халтар хүү түүнийг харахад аятайхан өвгөн байхлаар: “За би болно” гэж хэлжээ. Тэр хүн хүүд чихэр боов, хувцас хунар авч өгөөд хүүг аваад говь нутагт явчсан гэнэ. Тэр говийн хүн юм. Нэг аймгийн төв буюу сумын төвд суудаг юм гэнэ. Түүнээс хойш олон жил өнгөрлөө. Тэр хүүхдийг ч би үнэндээ мартчихжээ.
Ойрмогхон нэг жил би Мөнгөн Морьт суманд багш хүү Дамдинбазарындаа очоод унтаж байлаа. Манай хүү сургуульдаа хэрэглэх нарийн элс тээж авчрахад засан хүмүүжүүлэх газраас хүн авч туслуулна гэж ярьж байсан юм. Шөнө намайг унтсан хойно манай хүү нэг хүнтэй хоёул ирээд гадаа шороо чулуу буулгаж байх шиг байлаа. Тэд гэрт орж ирээд цай ууж байна. Шоронгийн нэг залуу манайд унтах бололтой ярьж байна.
Миний нойр сэргээд тэр хоёрын яриаг чагнаж байлаа. Нөгөө шоронгийн хоригдол залуу ярьж байна: “Би бол уг нь Архангайн хүн юм. Одоо Дорноговийн хүн болсон юм. Архангайн Цахир сум бол миний уг нутаг юм” гэж ярьж байна. Өөрийн нутгийн хүүхэд байна гэж мэдээд би сонирхож босоод түүнтэй ярилцав. “Чи Архангайгаас яагаад говьд очсон юм?” гэж асуув. Тэр хэлж байна: “Би Архангайн хүүхдийн тэтгэврийн газарт хүмүүжиж байгаад говийн хүнд үрчлэгдэж говийн хүн болсон юм” гэв. Харсан чинь өнөөх Халтар хүү мөн шиг байна. Бие нь өсөж том болсон боловч царайн хэлбэр хэвээр байна. “Чи Халтар мөн үү?” гэсэнд “Мөн” гэв. Түүнтэй ярилцав.
Хамгийн түрүүнд “Чи яагаад шоронд орчихов? “ гэж асуув. Тэр шууд хариулахгүй, “шашин шүтлэгтэй холбогдсон хэргээр шоронд орчихов” гэж хариулав. Дараа нь шоронд орсон учир явдлаа бидэнд дэлгэрэнгүй ярьсан юм.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.