Өвөрмонголын эмч Гоогийн тухай Ш.Лувсанвандан 1960-аад оны үед Ш.Гаадамба, Ц.Дамдинсүрэн нарт ярьдаг байсан билээ. Ш.Лувсанвандангийн энэ тухай ярьсан зүйлийг хорин жил өнгөрсөн боловч Ш.Гаадамба мартсангүй тодорхой санасаар байна. Би тэр зүйлийг Гаадамбын ярьсныг баримталж сэргээн бичихийг оролдъё.
Ш.Лувсанвандан 1957- 60 оны орчим Бээжинд сууж их сургуульд багшилж байв. Тэнд Их сургуулийн ардын эмнэлгийн багш Гоо гэдэг өвөрмонгол эмчтэй их танил болж дотно харьцаатай байжээ.
Нэг өдөр Лувсанвандан Гоогийнд ороод сууж байжээ. Гаднаас өвчтэй туранхай эхнэр орж ирээд хэлж гэнэ: “Би олон жил өвчтэй байгаа хүн. Доошоо өтгөний хамт цус гардаг. Олон эмчээр эмнүүллээ. Олон янзын эм засал хийлгэлээ. Ердөө эдгэрэхгүй юм. Энэ өвчнөөс салах арга байна уу? Та үзэж өгөөч” гэж гуйж гэнэ.
Гоо тэр эхнэрийн судсыг барьж үзээд хэлж гэнэ: “Энэ өвчнийг аргалж болмоор санагдаж байна. Би хэдэн эм өгье. Түүнийг уугаад засармаар бол дахиж ирээрэй. Засрахгүй бол би эдгээж чадахгүй байна гэсэн үг. Ер нь таны өвчин уг нь мориноос ойчиж үзүүртэй чулуунд зоогоо цохиулснаас болсон юм шиг байна” гэжээ. Тэгэхэд эхнэр баахан бодоод “Би тийм юм ердөө санахгүй байна” гэжээ. “За тэгвэл та мартсан юм уу, эсвэл би буруу хэлж байгаа юм уу? Ямар ч болсон та энэ эмийг уугаад үз “ гээд хэдэн эм өгч гэнэ. Эхнэр ч яваад өгч.
Нэлээд хоносны хойно Лувсанвандан бас Гоогийнд ороод сууж байжээ. Тэр үед өнөөх эхнэр бас Гоогийнд ирж гэнэ. Тэр авгайн царай зүс нэлээд сайжирсан янзтай харагдаж гэнэ. Тэгээд тэр авгай хэлж гэнэ: “Миний бие их сайжирч байна. Таны өгсөн эм их тус боллоо. Дахиад биеэ үзүүлж эм залъя гэж ирлээ” гэжээ. Цааш нь бас хэлсэн нь: “Би зоо нуруугаа юманд цохиулснаа бодож оллоо. Би хорь хүрээгүй, айлын бэр болоод байхдаа нэг үдэш үнээ сааж байлаа. Тэгтэл үнээ дагасан бух ирж намайг дайрч унагасан юм. Би газар шаасан гадсан дээр зоогоороо ойчиж зоо нуруугаа гэмтээсэн юм. Түүнээс хойш удалгүй миний өтгөний хамт цус гардаг болсон. Таны урьд хэлсэн цөм үнэн” гэж хэлэв.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.