Социалист нийгмийн үед тээврийн тэрэг барьж Монгол нутгийн замыг арван хуруу шигээ мэддэг байсан Төрөө гэдэг залууд нэгэн явдал тохиолджээ. Тэрээр шинэхэн жолооч байхдаа жолооч нарын ярьдаг гүйдэлтэй гэх замыг гатлах болсон байна. Энэ тухай тэдний баазын настай жолооч Дагвадорж үдийн цайнаар жолооч нартай буу халж суухдаа "Үдшийн бүрэнхий болж байхад энэ зам ганц нэг машин явуулдаггүй суулгадаг, эсвэл машин зам дээр үс нь сэгсийсэн монгол дээл өмссөн хүүхэн машин дагаж гүйгээд салдаггүй. Тэр муухай царайтай хүүхнийг харсан жолооч тэр жилдээ заавал аваар хийж амь насандаа аюул учруулдаг" гэж халаглаж байхыг олонтоо сонссон байна. Гэвч Төрөө цоо шинэ “ЗИЛ-130” машиндаа илүү найдаж, "гүйдэлтэй" гэгддэг замаар нисэх мэт хурдан туулаад өнгөрөхөөр шийдэв. Тэрээр машиныхаа хаазыг нь тултал гишгэж шороон замаар 80 миль хурдтай давхин өнгөрч явлаа. Төрөө шүдээ тас зуусан чигтээ урдах замаа харж явсан боловч түүний нүдэнд хэн ч харагдсангүй. Энэ үед жолооч залуугийн айдас бага зэрэг арилж золтой л инээчихсэнгүй явжээ.
Гүйдэлтэй гэгддэг 30 км замыг хагас цагийн дотор туулсны дараа Төрөө хурдаа багасган аажуухан давхиж явтал машины толинд үс нь сэгсийсэн эмэгтэй хүн машины зүүн тэвшнээс зүүгдэн, дээлнийх нь хормой дэрвэлзэн байх нь сүүтэгнэн үзэгдэв. Хий үзэгдэл, тийрэн харсан жолоочийн нуруу уруу хүйт дааж, хаазаа тултал гишгээд, рулиэ хажуу тийш нь нэг огцом эсвэл эсрэг тал руугаа дарж нүдэнд харагдсан муухай "амьтныг" машины тэвшнээс унагахаар үзэж эхэлсэн байна.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.