Одоогоос 4 жилийн өмнө хамаатны ахын хамгийн бага хүү өрх тусгаарлаж аав ээж нь 3 өрөө байранд тусад нь гаргаж, унах унаа, хурим найр гээд бүх зүйлийг нь бэлдэж анхны үрээ ч өлгийдөн авч ажил төрөлтэй хэнээс ч дутахгүй сайхан амьдарч бсан. Тэр зун найзуудтайгаа салхинд гарна аа гээд явсан эргэж гэртээ ирээгүй дэ. Ухаан орохгүй, тээвэрлэх боломжгүй гээд аймгийн эмнэлгийн аппаратанд залгаатай. Найдваргүй ээ гэсэн эмчийн үг. Үнэхээр харамсалтай. Мэдээж удмын улаачаа залж өвгө дээдсүүдээ буулгаж учрыг ойлгож, арга чарга гуйсан. Бид аваарт орсон л гэж мэдэж байгаа боловч цаад нарийн учрыг нь тодорхой хэлж өгсөн. Дүү найзуудтайгаа гол усны хажууд бууцгаан нийлж дарвин нилээн сууцгаая. Загасчлана гэж уурга дэгээ ч шидэж хэд хэдэн загас барьсан бгаан. Тэдэнд дунд онцгой содон өнгөтэй загасыг дүү маань барьж, шарж идэцгээсэн. Эндээс л үхэл түүнийг дагасан. Учир нь лусын хайртай амьтаныг нь алж, зугаагаа гаргасан болж таарсаан. Бид харж байгаадаа л итгэдэг болохоос далдад юу байдгыг мэдэхгүй нь цаг бусын болон гэнэтийн аюул осол, үхэлд хүргэдэг болохыг анхаараарай. Ан авд дуртай, донтой хүмүүс амь бүхэн төлөөстэй гэдгийг ойлгоосой. Тэр тусмаа содон зүстэй амьтны амь бүү таслаарай. Хөөрхий хүү нь аавгүй болж эхнэр нь залуугаараа бэлэвсэн болж төрсөн нутагтаа буцаж 1 залуу гэр бүлийн амьдрал сүйрсэн. Анхааруулах үүднээс бичлээ.
Элдэв сонин
18+
ЛУС ХИЛЭГНЭХ
Л
Лемурийн нүд
·
1 мин уншлага
·
2026·08·15
‹ Буцах
Фонт
20px
✦
Л
Дараагийн өгүүллэг
ЦЭНХЭР ЦУВТНУУДТАЙ ХАРЬЦДАГ ҮЛ МЭДЭГДЭХ ХАЧИН ХҮМҮҮС
Элдэв сонин · Лемурийн нүд · 6 мин
›
Лемурийн нүд
Шивнээ дээр Элдэв сонин төрлийн өгүүллэг бичдэг.