Бараг арван жил үерхэж өвөр түрийдээ орж өссөн найз бүсгүйнхээ нөхрийг би өвөртөө оруулж, өөрийнхөө бас найзынхаа хамаг нандин бүхнийг үгүй хийх шахаж билээ.
Азаар Сараа маань миний хийсэн нүглийг одоо хүртэл мэдээгүй учраас нөхөртэйгөө хэвийн сайхан амьдарч явааг би бурханы аврал гэж боддог юм.
Галаа ч Сараад минь л заяасан ухаантай сайн залуу болохоор тэр шөнийн явдлыг дахин давтахгүй байж, бас намайг дахин алдаа хийхээс зайлуулж тусалсан даа.
Сараа бид хоёр огт өөр зан араншинтай, өөр сонирхол хүсэл мөрөөдөлтэй хүмүүс. Туулсан амьдрал маань ч эрс тэс өөр. Сараа маань их сургуулиа онцсайн дүнтэй төгсөөд нэгэн том компанид урилгаар ажиллаж, тэндээсээ нөхөрт гарч, эцэг эх болоод бүх юмыг ном ёсоор нь хийж яваа сайхан сэтгэлтэй, сайнч бүсгүй.
Харин би түүний хажууд хал үзэж, халуун чулуу долоосон нэгэн л дээ. Оюутан байхдаа наймаачин залууд дурлаж, сургуулиа хүртэл хаясан хойноо түүнийгээ эхнэр хүүхэдтэй гэдгийг нь мэдээд амьдралдаа нэг хэсэг гутарч явсан ч өөрөө хүний нууц амраг болж, зугаа цэнгэлд шунахыг хангалттай үзчихсэн байсан юм. Миний хувьд охин наснаас минь үлдсэн ганц гэрэл гэгээтэй зүйл гэвэл Сараа бид хоёрын үерхэл байлаа.
Бурхан буянтай хүнд сайн хань заяадаг гэдэгт би итгэдэг. Сараагаа Галаа гэж сайн залуутай ханилж, суусанд хааяа хөнгөхөн атаархал хүртэл төрдөг байлаа. Сараагийн бодол санаа, сайхан сэтгэл, нөхөртөө эрхэлж байгаа байдал, тэдний харилцаанаас надад өчүүхэн жаахан хэлтэрхий нь ч байхгүй, байх ч найдвар төрдөггүйд би заримдаа гутардаг л юм.
Гэтэл миний энэ атаархал цагаахан цэвэрхэн зүйл биш байж гэдгийг тэр нэг явдлаас хойш би ухааран, өөрийнхөө сэтгэл зүрхийг ганц энэ л зүйлээс ангид байлгах юм шүү гэж хичээх болсон юм. Хэрвээ би энэ хүслээ барьж дийлээгүй бол өөрийгөө хэзээ ч уучлахгүй болох байсан байх.
Сарааг маань гадагшаа ажлаар явсан хойно нөхөр нь санамсаргүй явдлаас болж гараа хугалчихсан хэд хоног гэртээ байхаар болжээ. Галаа хоол ундаа хийж идэж чадахгүй хоёр ч хоног өнжөөд аргаа барахдаа над руу утасдсан байлаа. Тэднийд би гэртээ байгаа юм шиг л орж гаран өөрийн дураар байгаад сурчихсан тул дуртай гэгч нь яваад очсон. Охин нь эмээгийндээ байгаа бололтой, Галаа гэр орноо ч цэвэрлээгүй ундуй сундуй сууж байлаа. Ширээн дээр бохир аяга, ундааны стакан, рестораны хоолны савтай шавхруу, засаж хураагаагүй ор дэр угтахад би найзынхаа өмнөөс нөхөрт нь уурлах шиг болов.
Галаа миний бодлыг уншсан юм шиг муухай суугаадаа надаас уучлал гуйн гэм хийсэн жаахан хүү шиг толгойгоо илэхэд гэнэт миний инээд хүрэн түүнийг цаашлуулмаар санагдлаа. Аяга тавгыг хураангаа Галаагаас хоолны захиалга аваад гарынхаа цуйванг хийхээр боллоо. Энэ хоорондоо түүнийг үгээр идэн, өндөр настай хүн шиг гараа хугалаад яахав дээ, гэрийн мухар сахиад л сууж байсан уу, Сараа эрч хүчтэй, зоримог эр хүнд дурладаг байсан чинь ийм номой залуутай суучих ч гэж дээ, чи ер нь хүнийг хүйсээр ялгаж харж чаддаг юм уу, Сараагаас өөр эмэгтэй хүнийг нүцгэнээр нь харсан юм уу гэх мэтээр Галааг ичээн, өөрөө жигтэйхэн хөгжиж гарав.
Яагаад ч юм би бааранд танилцсан хэн нэгэнд сээтэгнэж орхидог шигээ л аягласаар гурил жигнэх зуураа гараа бүтэн гипсдүүлсэн Галаагаар үйлчлүүлэн чилээд байсан хүзүүгээ хүртэл даруулчихлаа. Гоёдсон хүзүүгээ илүүлэхдээ цамцаа тайлсан маань буруудав уу гэмээр Галааг урд тал руу нь дараарай гэсээр бараг хөхөндөө хүргээд авав. Ингээд бид хамтдаа сууж хооллосны дараа би нэг л хоргодоод байгаагаа мэдэрлээ.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.