Өөрөө би оюутан байлаа. Харин тэр минь манай анги. Насаараа надтай чацуу ч, түүний нөхөр хэдээр ах. Анх нэгдүгээр курст байхдаа би түүнд дурлаж байсан юм. Нэг их хөөрхөн охин биш ч гэлээ надад их таалагддаг байсан. Хааяа сэмхэн хөтлөлцөж явна, гэхдээ сэмхэн шүү. Тухайн үед тэр өөр найз залуугүй байсан ч надад боломж олгодоггүй, хөтлөлцөхөөс илүү давраадаггүй байлаа. Харин хоёрдугаар курсээсээ тэр жилийн чөлөө авав. Ийнхүү уузахаа больсон гэж хэлж болно л доо. Харин би гуравдугаар курст ороход тэр манай доод курст жирэмсэн болчихсон орж ирсэн юм…
Нөхөртэй болж гэнэ. Яагаад энэ хугацаанд би холбоо барихыг оролдоогүй юм бол оо… Яахав дээ, гэхдээ л урьдныхаасаа ч илүү хөөрхөн харагдаж байсныг би хэзээ ч мартахгүй. Тэр хүүтэй болсон юм. Би түүний гэр бүлийг хүндэлж, элдэв харилцаа үүсгэхгүй л байлаа. Харин дараа жил нь би сургуулиа төгсөх ойртсон байсан юм. Түүнтэй хааяа уулздаг болоод, нэг шинэхэн байгуулагдсан караокед ангийнхаа хоёр найзтай, бас түүнтэй дөрвүүлээ ороод халамцатлаа уусан юм. Түүнтэй хамт байхад надад сайхан байсан юм аа.
Гэтэл нөхөр нь залгаж, утасны цаанаас загнасан бололтой, царай нь сонин болоод, гарав. Харин би энэ үед яасныг нь тодруулахаар хойноос нь гартал намайг тэврээд авдаг юм байна. Мэдээж би ч гэсэн тэврээд л, үнсэлцэж эхэллээ. Халуухан, бас хүйтэн… Надад сайн, хайртай ч байж магадгүй…
Тэр “түр хүлээж байгаарай нүүрээ угаах хэрэгтэй байна” гээд ариун цэврийн өрөөг нь зорилоо. Тэгэхээр нь би согтуудаа ч болсон уу, “хамт оръё” гэж эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд ороод, дотроос нь түгжив. Гэтэл тэр дахин эргэж хараад намайг тэвэрлээ… Энэ үед л би энд юу ч хийсэн яадаг юм гэж бодсон юм… учир нь шинэхэн байгуулагдаад долоо ч хоноогүй байсан караокед эхний үйлчлүүлэгчдийн нэг нь байсан учраас цэвэрхэн ч гэж жигтэйхан өрөө таарч…
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.