Элдэв сонин 18+

ХҮН ГҮРНИЙ АЛТАН БУРХАН

Л Лемурийн нүд · 1 мин уншлага · 2026·08·14
‹ Буцах
Фонт 20px

Одоогоос 2,200-аад жилийн тэртээ 3 метр орчим өндөр алтан бурханыг Хүн нар шүтэж байсан тухай, Хүннү гүрний түүхэн эх сурвалж Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788), анхдугаар дүрийн Зава Дамдин (1867-1936), Ерөнхий сайд Анандын Амар (1886-1941), гүн Гомбожав, нэрт түүхч Гүнжийн Сүхбаатар (1928-1995), академич Далантайн Цэрэнсодном (1937) нарын зэрэг олон бүтээл номд бий. 

МЭӨ 121 оны үед Хүн гүрэнд Бурхан багшийн (МЭӨ 563-483) сургаал, номлол, Буддагийн гүн ухаан нэвтэрсэн байсныг нотлох тод дурсгал нь эрдэмтэн Цэрэнсодномын тайлан бичсэнээр Хүн гүрний хаан тахиж байсан 3м өндөртэй  алтан бурхан болно.

Судлаач Ширчингийн Баатар энэ тухайд дэлгэрүүлэн, Хятадын Хан улсын хоёр жанжин Хүннү нараас олзлон авсан алтан бурханыг баруун Хан улсын түүхийн шастирт “Хүннүгийн алтан хүн” гэж тэмдэглэжээ. Хан улс бурханы шашингүй байсан тул ийнхүү "хүн" хэмээн хэлжээ. Хожим Тангийн үед Дунханы агуйд зурсан зурагт "Хүннүгийн алтан бурхан" гэсэн тайлбар хийжээ. Үүнээс үүдээд "Хүннүгийн алтан бурхан" гэж нэрлэх болсон байна.

Хүннүгийн Луут хотыг дайлсан хоёр хятад жанжин Хүннүгийн шаньюйг нь хороож, алтан бурханыг нь хан хүүгийн хамт авчирч, Үди хаанд өргөсөн ажээ. Үди хааны ордонд тэр хүннүгийн хаан хүү өсөхөд түүнийг алтан хүнтэй ирсэн тул алтан овогтон хэмээн нэрлэсэн тухай Хан улсын түүхэнд бичигдсэн гэж нэмэн тайлбарласан байна.

Л
Лемурийн нүд
Шивнээ дээр Элдэв сонин төрлийн өгүүллэг бичдэг.
Дараагийн өгүүллэг ЦЭНХЭР ЦУВТНУУДТАЙ ХАРЬЦДАГ ҮЛ МЭДЭГДЭХ ХАЧИН ХҮМҮҮС Элдэв сонин · Лемурийн нүд · 6 мин
Ш Шивнээ Насанд хүрэгчдэд зориулсан уншлагын өргөө · 18+
© 2026 Шивнээ