Би Баруун Чойрын хүн. Тэр чөтгөрийн тухай их дуулсан, өөр үзсэн юм байхгүй. Дуулсан зүйлээс баримттайхан юм гэвэл Жамъян зоч гуайн ярьсан зүйл болно. Манай Баруун Чойрын Жамъян зоч бол тэр чөтгөрийг дарсан хүн юм. Жамъян гуай бол биеэ магтах сагсуу явдалгүй , их томоотой худал ярьдаггүй хүн юм. Түүний ярьсан зүйлийг үнэн гэж итгэж байна. Би Жамъян гуайг сайн таньдаг байсан Бид нар Жамъян гуай чөтгөр яаж дарснаа ярьж аль гэж гуйдаг байсан. Тэгэхэд бидэнд ингэж ярьдаг асан:
— Би Зүүн Чойрт очиж лүйжин тавьж өгсөн. Тэгэхэд хүрэн Гимпэл гуайтай уулзаж байсан. Их эрдэмтэй биш боловч сайн уншлагатай томоотой лам байсан. Би лүйжин хэд уншсан. Миний дэргэд нэлээд чадалтай нэг лам туслалцаж байсан. Лүйжингээ нэг удаа уншиж байтал жодбонгийн оосор тасраад дамар зүүн хойш өнхрөөд явчив. Би хонхоо цохиод номоо уншиж байлаа. Миний дэргэд байсан лам миний дамрыг нэг хадаг доогуур оруулаад авчирч жодбонд нь залгаж өгсөн. Тэр чөтгөр дамрын жодбонг тастав уу гэлцдэг юм. Бас нэг удаа лүйжин номоо уншиж байтал үүдэнд нэг юм гялганах шиг миний нүдний буланд харагдав.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.