Содоо сурлагаар тэргүүлж шалихгүй ч аминдаа тулахаар улирлын шалгалт, анги төгсөх эгзэг мөчүүдэд амиа аваад гарчдаг тогтоолт хурдтай, ой сайтай хүүхэд байлаа. Сурлагаар тэргүүлж шалихгүй ч аминдаа тулахаар улирлын шалгалт, анги төгсөх эгзэгтэй мөчүүдэд амиа аваад гарчихна. Урлаг спортоор бол ангидаа битгий хэл сургуульдаа эрэлт хэрэгцээтэй гэхэд хилсдэхгүй. Зан аашийн хувьд сэргэлэн дэндсэн гэмээр дэндүү овсгоотой, хэл ам хурц алиа хошин зантай. Аав нь том тэрэгний жолооч бөгөөд хот хоорондын тээвэрт яваад гэртээ үзэгдэхгүй шахуу. Цалин мөнгөө аваад эгчид нь тушаачихдаг болохоор энэ гэрийн хамаг бүхнийг эгч нь зохицуулна. Байрны атаман ах нарыг дагаж банзан гитар нүдэж, тамхи тариаг нь дөхүүлэн охид хүүхнүүдийг панаалдах ажилд овоо сурсан хэдий ч Содоод бодож явдаг хөөрхөн охин бий. "А" бүлгийн Бурмааг харахаараа борхон зүрх нь булгилж, бодол болж өнждөг. Хааяа тааралдан хоёр гурван үг солихоор бүүр довон дотор яваа трактор аятай доголдож ээрч, хэлгүй гацаа хүн шиг хачин байдалд орно. 9-р ангийн урлагийн үзлэг дууссаны дараа сургуулийн үүдэн дээр ангийнхаа 2 бандитай тамхилан зогсож байтал Бурмаа найз охинтойгоо хүрээд ирэв. Нэлээн нүүрэмгийгээр,
-Танай ангийхан ёстой авъястай юмаа, Содоо ч ёстой дуулж бүжиглэнэ гэж гайхалтай, түрүүлсэнд баяр хүргэе! хэмээн гараа сунгав.
-Тиймүү, баярлалаа гэж гар барих агшинд хамаг бие нь тогонд цохиулж буй аятай жирсхийлээ. Танай ангийхан ч бас мундаг байсан шүү гэх мэтээр хоорондоо урлагийн үзлэгийн тухай ярилцан хэсэг зогсцгоов. Содоо арайхийж зориг гарган, " Хэрвээ хүсвэл та 2-г хүргээд өгөх үү! гэж асуутал “Тэг л дээ, ямар сайн юм бэ” хэмээн урилагхан зөвшөөрч байна. Ангийнх нь 2 банди "Бид өөр зүгт явна, за баяртай” гээд салж одов. Эхлээд Бурмаагийн найзыг хүргэж өгчихөөд дараа нь Бурмааг гэрт нь оруулахаар ярилцан 3-уулаа алхлаа. Ингэж бодож явдаг хөөрхөн охинтойгоо зэрэгцэн алхаж анх удаагаа гэрт нь хүргэж өгөн гэрийг мэдээд авав. Санасныг бодвол Бурмаа нүүрэмгий, илэн далангүй яриасаг охин юм. Түүнээс хойш тогтмол уулзан хамтдаа алхан бүүр үерхэж эхэллээ. Бурмаатай үерхсэнээс хойш атаман ах нарыг даган охид хүүхний яриа, зодоон цохион, хөзөр даалууны тоглоом харахаа болин хөндийрөв. Өвөл болж цас хаялан хүйтэрч эхлэх үед Бурмаагийн төрсөн өдөр боллоо. Найзынх нь хүргэн ахынх эзгүй тул тэнд хэдэн найз нараа цуглуулан авдар ундаа чихэр боов печень, алим чавга гэх мэтийн юмс бэлдэн төрсөн өдөр хийв. Идэж уун магнитофон тавьж манга бүжиглэж баахан халууцсан улс. Хэсэг бужигналдсаны дараа зарим охид нь оройтлоо, харихгүй бол ээж аав загнана гэцгээн харихаар болж хөвгүүд нь хүргэж өгөхөөр шийдэн төрсөн өдрийн үдэшлэг дуусах тийшээ хандав. Эргэж буцаад явдлын нэмэр гээд Бурмаа болон найз охин түүний үерхдэг банди 4-үүлээ гэр сахин үлдэхээр болж бусад нь гэр гэрийн зүг гарцгаалаа. Энэ бол Содоогийн хувьд алтан боломж. Яаж Бурмаатай үлдэх вэ гээд толгойгоо гашилгаж байсныг бодвол амархаан шийдэгдэв. За одоо 4-үүлээ үргэлжлүүлээд төрсөн өдрөө тэмдэглэнэ ээ хэмээн уриалж гаргаж чадахгүй байсан нэг шил архиа ширээн дээр тавилаа. “Пөөх, яаж архи уух юм бэ, чадахгүй ээ” гэж Бурмаа болон найз охин нь дургүйцэв. Содоо амьтан хүний арга олж наана цаана гаран эвтэйхэн эвэндээ оруулчихдог сэргэлэн зангаараа архи ууцгаах шийдэлд хүргэж чадлаа. Эхний хундага, энэ бол төрсөн өдрийн хундага, аяны хундага гэсээр бүгд хөөрхөн халцгаан үг хэл нь хурц болцгоогоод ирлээ. Байгаа айл нь пийшинд галладаг 2 өрөөтэй хувийн байшин. Нүүрс ахиухан хийсэн болохоор пүн хийтэл халаад дээр нь архины градус нэмэгдээд халууцсан амьтад. Бурмаагийн найз согтсон уу дүр эсгэсэн үү , ямартай ч хэвтлээ гээд том өрөө рүү явахад найз баньд нь даган орох нь мэдээж. Содоо бүүр баясан үг ярианых нь уран цэцэн гэж жигтэйхэн урсаад л... Ийм хөөрхөн охинтой энэ шөнийг өнгөрөөнө гэдэг өөрийнх нь ариун хүсэл биелж байх шиг. Энэ бол анхны хайр, амсаж амжаагүй ариухан мэдрэмж. Элдвийн охид эмэгтэйчүүдтэй уулзаж унтсан мэдрэмж биш. Ийм учраас бөөн баяр хүслийн хязгааргүйд дүүлэн нисч буй мэт. Бурмаатай элдвийг хөөрөлдөн зүрх нь цээжиндээ багтаж ядна. Гар хүрч илмээр байвч уяхан энхрийхэн санагдаад эвэлж хөдлөх юм биш. Зөндөө удаан ярилцан суусны эцэст "халуун байна" гэсээр Бурмаа босон жижиг поорчиг онгойлгон салхи амьсгалан зогслоо. Араас очоод бэлхүүсээр тэвэрвэл хөдөлсөнгүй. “Дургүй биш байна даа” хэмээн зориглон хүзүүн дээр нь зөөлөн үнслээ. Толгойгоо гилжийлгэн таатай байгаа бололтой биеэрээ хоёр тийшээ ганхаж эхлэв. Ирвэгнүүлэн үнсэж байснаа чихэнд нь "Би чамд хайртай" гэж шивгэнэн хэлж бүхий л биеэр нь эргүүлэн өөр лүүгээ харуулан уруулыг озон үнсэхэд дургүйцэж түлхсэнгүй.
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
QPay — банкны аппаараа QR уншуулж төлнө.
Нэвтрээгүй үед худалдан авалт энэ төхөөрөмж дээр 3 хоног хүчинтэй. Нэвтэрч худалдаж авбал таны бүртгэл дээр 30 хоног хадгалагдана.